x

Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг багасгалаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай уг асуудлыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулсан юм.

Өдгөө автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж буй. Гэвч зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг тул бүсчлэлийн хамрах хүрээг багасгах талаар холбогдох албанаас судалгаа хийжээ. Ингээд олон нийтийн дунд санал асуулга явуулсан байна. Нийтдээ 7000 гаруй иргэн санал асуулгад оролцсоноос 70 гаруй хувь нь бүслэлийн хүрээг багасгахыг дэмжжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох албаныхнаас зарим зүйлсийг тодруулсан юм.  

Тэргүүлэгч Ш.Үнэнбат: -Ачааны автомашиныг хөдөлгөөнд оруулдаг зохицуулалт муу байна. Замын цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрүүдийн улмаас ачааны автомашин явах боломжгүй болж, үүнээс болоод бүтээн байгуулалтын ажил урагшлахгүй байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

ЗЦГ-ны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат: -Ачааны автомашины хөдөлгөөнд оруулах чиглэлээр замын цагдаагаас гаргасан дүрэм, журам байхгүй. Тэмдгээр зохицуулж явдаг. Тухайн автомашины зөвшөөрлийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгдөг.

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаа: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 102 дугаар тогтоолоор ачааны машиныг хөдөлгөөнд оруулах хязгаарласан бүсийн журам гаргасан. Тэр журам зөвхөн хотын төв хэсэгт л үйлчилдэг.

Тэргүүлэгч Б.Бямбадорж: -Замын хөдөлгөөний төлөвлөлт, нягтралыг багасгах талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар юу хийж байна вэ. Замын хөдөлгөөнийг хязгаарлаж хайс, хашлага тавьж байгаа тооцоо, судалгааг та бүхэн хийсэн үү. Хэн дуртэй нь замын зорчих хэсгийн чиглэлүүдийг хаасаар байх уу. Үүнийг ямар дүрэм журмаар зохицуулах юм бэ. Бүтээн байгуулалт ид өрнөж байхад барилгын материал зөөж, тээвэрлэж байгаа машинуудыг явуулах ёстой. Ийм үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэрхэн өгч байгаа юм бэ?

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар С.Энхтөр: -Манай байгууллага өчигдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Эхний ээлжинд богино хугацаанд хийх ажлаа төлөвлөөд байна. Бид ойрын хугацаанд Замын хөдөлгөөний удирдлагын төвд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг удирддаг төхөөрөмж суулгана. Түгжрэлтэй үед цагдаа замын хөдөлгөөнийг татдаг бус, автоматаар татдаг болгоно. Мөн уулзвар дээр чагталж ачаалал үүсгэдэг байдлыг зогсооно. Түүнчлэн автозогсоолын тоог нэмэгдүүлж, нийтийн тээврийн чиглэлд богино эргэлт хийхээр судалж байна. Түүнчлэн замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулахад анхаарч ажиллана. Автомашины зохистой хэрэглээг бий болгох зорилгоор дугуйн зам зэргийг нэмэлтээр хийхээр төлөвлөсөн. Хайс, хашлагаар замын хөдөлгөөнийг зохицуулах нь хар цэгүүдэд тохиромжтой. Тэгэхээр хайс, хашлага гэхээсээ илүү тэмдэг, тэмдэглэгээ буюу замын мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Үүнд анхаарч ажиллана.

Тэргүүлэгч Ч.Гантулга: -Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсэг юу хийж байна вэ. Зуны улиралд зуслан чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Ямар бодлого баримталж ажиллах вэ. Өвөл, зуны бүсчлэлийн судалгааг хэр хийсэн бэ. Орон сууцны хотхон дотрох замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Ачаалал ихтэй хэсгүүдийн замын нэг чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийх үү?

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: -Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Бид эхний ээлжинд 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Зуслангийн замд ирэх долоо хоногоос “Хөврөх эгнээ”-г хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орой зун чиглэлийн, өглөө хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг. Цаашид хаана хөврөх эгнээ хийж болохоор байршлуудыг судалж, хэрэгжүүлнэ. Мөн бид хоёр түвшний замын судалгааг гаргаж, зарим замыг нэг чигийн хөдөлгөөтэй болгохыг ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ.

Ийнхүү Тэргүүлэгчид нэмэлт тодруулга авч, холбогдох албаныхан хэлэлцэж буй асуудлын хүрээнд санал хэллээ. Тухайлбал, Тэргүүлэгч Л.Нарантуяа "Сүүлийн жилүүдэд замын бүтээн байгуулалт буурсан. Төв магистрал шугамыг нэмж, шинэчлэх ажил хумигдсан. Тиймээс Засгийн газартай хамтарч, бүтээн байгуулалтын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Томоохон авто замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх хэрэгтэй. Тэгж байж орон сууцны хотхон, хорооллыг авто замыг засвар, үйлчилгээг нийслэлийн төсвөөр хийх боломж бүрдэнэ" гэсэн бол Тэргүүлэгч Ё.Цацралтуяа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад онцгойлон анхаарч, хайс, хашлага замбараагүй тавьдаг байдлыг зогсоох хэрэгтэй гэсэн юм. Хуралдааны төгсгөлд Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжсэн юм. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг цаашид өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөх болж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 4 цаг 50 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 6 цаг 16 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 6 цаг 18 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 7 цаг 5 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 7 цаг 56 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 8 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ 11 цаг 28 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй 12 цаг 3 мин Намууд ба хамууд 13 цаг 12 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна 13 цаг 24 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө 13 цаг 29 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 13 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө 14 цаг 19 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно 15 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 47 мин НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 4,047 азтан тодорлоо Өчигдөр 16 цаг 13 мин 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ Өчигдөр 15 цаг 02 мин Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид тариа тарихгүй гэж эсэргүүцэж байгаа Өчигдөр 10 цаг 27 мин Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Өчигдөр 10 цаг 19 мин Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно Өчигдөр 09 цаг 41 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд...
Top