Яармагийн гүүрний хойноос урагшаа явах чиглэлд хийгдэж байгаа зам засварын ажил графикийн дагуу өнгөн хэсгийн хучилт хийгдэж байгаа аж.
Гүүр засварын ажлыг төлөвлөсөн хугацааны дагуу дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд өнөө шөнө замыг нээх хуваарьт өдөр юм.
Нийслэлийн авто замын хөгжлийн газар "Өнгө хучилтын ажил хэвийн явагдаж байгаа. Хуваарь ёсоор өнөө шөнө замын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байгаа. Маргааш гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна" гэв.
ХУД-ийн ТЦА-ны алба хаагчид уртасгасан цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа юм.