x

Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан “Орос ба Монгол: түүхийн эрин үеүд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал ОХУ-ын Ярославль хотноо энэ сарын 16-18-нд болов.

П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургууль, Оросын Үнэн алдартны шашны Ярославлийн Хамба ламын захиргаа, Оросын түүхч, архивчдын нийгэмлэгийн тус хот дахь салбар хамтран зохион байгуулсан тус бага хуралд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, Ж.Баярхүү нар оролцов.

Хурлыг П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургуулийн нэгдүгээр орлогч захирал С.А.Кащенко нээж, Ярославль мужийн Думын дарга А.Д.Константинов, Ярославль, Ростовын Хамба лам Пантелеимон, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Ярославль мужийн Амбан захирагчийн орлогч А.Е.Шабалин нар хурлын үйл ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү Монгол, Оросын ард түмний олон зуун жилийн харилцааны түүхэнд онцгой чухал байр суурь эзэлдэг Халх-Голын ялалтын 80 жилийн ойд зориулан энэхүү бага хурлыг зохион байгуулж буйд талархал илэрхийлээд “Халх голын ялалт нь тухайн үеийн олон улсын улс төрийн хүчний харьцааг өөрчилж, Япон улс фашист Германтай нэгдэж ЗХУ-тай дайтахгүй байх шийдвэр гаргахад нөлөөлж, улмаар 1941 оны хүнд цаг үед Алс дорнодоос цэргийн их хэмжээний хүчийг Москва руу нүүлгэн шилжүүлэх нөхцөл, боломжийг бий болгосон билээ. Чухамхүү цэргийн энэхүү хүчин ЗХУ-ын нийслэлийг хамгаалахад, улмаар Улаан арми сөрөг довтолгоо хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцлон тэмдэглэв.

Хуралд П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургууль, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академи, Санкт-Петербургийн Улсын их сургууль, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургууль, Оросын Улс түмний найрамдлын их сургууль зэрэг их, дээд сургуулийн болон Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлал, Оросын түүхийн зэрэг хүрээлэнгийн 200 шахам эрдэмтэн, профессор, судлаач оролцож, нэгдсэн болон дөрвөн салбар хуралдаанд нийтдээ 65 илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

Монгол Улсын төлөөлөгчид эрдэм шинжилгээний бага хурлын нэгдсэн болон салбар хуралдаан, түүнчлэн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцсоны сацуу П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургуулийн нэгдүгээр орлогч захирал С.А.Кащенко, сургалт хариуцсан орлогч захирал И.А.Кузнецова, инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал А.Н.Кисилёв, ректорын зөвлөх С.А. Запруднов нартай уулзаж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд ийнхүү  энэхүү онол, практикийн бага хуралд оролцоход Монголын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн мэдээлэл, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажилласан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 5 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 13 цаг 9 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 13 цаг 10 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 13 цаг 38 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 13 цаг 40 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 13 цаг 44 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 13 цаг 48 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 13 цаг 56 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 13 цаг 59 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 14 цаг 11 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 14 цаг 23 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 14 цаг 27 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 14 цаг 28 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 16 цаг 5 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 16 цаг 6 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 16 цаг 18 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 16 цаг 20 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 16 цаг 23 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 16 цаг 24 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 16 цаг 29 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top