x

Нийслэлийн мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэд, гахай, шувууны аж ахуйг хөдөө орон нутагт нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Тэрээр “Нийслэлийн Газрын албанаас мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн мал бүхий иргэдээс санал асуулга явуулахад СХД-ийн 21 дүгээр хороо, 335 дугаар гарам, Нарийны хэсэг, БЗД-ийн 20 дугаар хороо, Арцатын аманд мал аж ахуй эрхлэх хүсэлт гаргасныг харгалзан үзэж, таван дүүргийн мал бүхий 468 өрхийг дээрх газруудад нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан.

СХД-ийн хоёр байршилд 325 өрх, БЗД-ийн Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэж өгсөн. НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг шинэчлэн тогтоож БЗД-ийн 11 дүгээр хорооны Шалган нэвтрүүлэх товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран хороолол, СХД-ийн 32 дугаар хорооны Мал бордох, Баруунтуруун 384 дугаар гармын хэсэг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад хэсгийг нэмж хамруулсан” гэв.

Одоогийн байдлаар мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс хөдөө орон нутаг руу нүүх 1,067 толгой мал бүхий 54 өрхийн судалгааг гаргаж, орон нутгийн Мал эмнэлгийн тасагтай хамтран хөдөө орон нутаг руу саадгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 10 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 13 цаг 14 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 13 цаг 15 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 13 цаг 43 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 13 цаг 45 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 13 цаг 49 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 13 цаг 53 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 14 цаг 1 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 14 цаг 4 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 14 цаг 16 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 14 цаг 28 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 14 цаг 32 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 14 цаг 33 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 16 цаг 10 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 16 цаг 11 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 16 цаг 23 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 16 цаг 25 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 16 цаг 28 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 16 цаг 29 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 16 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top