x

Автомашины татвараа энэ сардаа багтаан төлөхийг санууллаа

Тээврийн хэрэгслийн эзэмшигч авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тогтоосон хугацаанд буюу ирэх сарын 1-нээс өмнө төлөхийг нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас санууллаа.

Автомашины улсын дугаар нь 0 болон 5-аар төгссөн бол та тавдугаар сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсанд хандаж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлж болох юм.

Иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн арилжааны банкуудад нэхэмжлэх үүссэн тул өөрт ойр дурын банканд хандан татвараа төлж болно. Мөн доорх татварын цэгээр үйлчлүүлж болох аж.

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс

/БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 - 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 - 20:30
Бямба, Ням: 09:00 - 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 - 17:30
Бямба, Ням : Амарна

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 6 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 13 цаг 10 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 13 цаг 11 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 13 цаг 39 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 13 цаг 41 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 13 цаг 45 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 13 цаг 49 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 13 цаг 57 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 14 цаг 0 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 14 цаг 12 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 14 цаг 24 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 14 цаг 28 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 14 цаг 29 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 16 цаг 6 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 16 цаг 6 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 16 цаг 19 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 16 цаг 20 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 16 цаг 24 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 16 цаг 25 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 16 цаг 30 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top