x

Иргэд эзэмшлийн газар дээрээ худаг гаргах зөвшөөрлийг цахимаар захиалж байна

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэнгээс дараах мэдээллийг тодрууллаа.

-“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны таван байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах ажлууд хийгдсэн. Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mn нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрдэж байгаа мөн иргэд аж ахуй нэгжүүд өөрийн гаргасан үйлчилгээний хүсэлтийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих болон үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

-Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс eservice.ulaanbaatar.mn цахим системээр хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

Эхний ээлжинд байгаль орчны дүгнэлт гаргах, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл авах хүсэлтүүдийг цахимжуулсан. Гүний худгийн компаниуд хууль зөрчих, тусгай зөвшөөрөл аваагүй байдлаас үүдэн иргэдийг хохироох асуудал удаа дараалан гардаг байсан. Еservice.ulaanbaatar.mn систем нэвтэрсэнтэй холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, компаниудыг бүртгэх, тусгай зөвшөөрлийн хугацаа, бичиг баримтын бүрэн бүтэн байдал бүгд цахимд орсноор хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож байна. Мэдээж хамгийн гол нь иргэд чирэгдэлгүйгээр, албан тушаалтнаас хамааралгүйгээр шуурхай үйлчилгээ авах боломж бүрдсэн.

-Цахим системээр үйлчилгээ үзүүлэхийн давуу тал болон иргэдийн хандалт хэр байна вэ?

Систем нь бүрдэл материал дутуу, хууль бус хүсэлтийг хүлээн авах боломжгүй, иргэн, ААН төрийн үйлчилгээний холбогдох мэдээллийг цахимаар авах, төлбөрийг цахимаар төлөх боломжтой болсноор төрийн байгууллага дээр өөрийн биеэр очих шаардлагагүй, гэрээсээ төрийн үйлчилгээг авч байна. Энэ нь иргэдийн цаг хугацааг хэмнэсэн, мэдээ мэдээллээр бүрэн хангаж чадсан ажил болсон.

Цахим хэлбэрт шилжээгүй байхад газар эзэмших, ашиглах гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, ус цэгийн координат тодорхойлсон дүгнэлт үйлчилгээ хүссэн өргөдлийг өөрийн биеэр авч ирдэг байсан бол цахим системд нэвтэрснээр бичиг цаасны ажил эрс багассан.

Энэ програм нь өөрөө их хялбар, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан учраас иргэд маань өөрийн гаргасан үйлчилгээний хүсэлтийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой.
 

Улирлын чанартай үйлчилгээ учраас хандалтын хувьд өөр өөр. Өдөрт дунджаар  20-30 хүсэлт хүлээж авдаг.

-Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем ашиглан үйлчилгээний хүсэлт гаргагчаас зарим бичиг баримт шаардахгүй үйлчилж байгаа гэсэн энэ талаар?

НҮНТ-ийн Оргил, Мишээл, Дүнжингарав, Драгон салбаруудад үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч бүртгэдэг. Үйлчлүүлэгчийн мэдээллийг иргэний хурууны хээ болон үйлчилгээний ажилтны хурууны хээгээр давхар баталгаажуулан Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс шалган авч үйлчилгээний хүсэлтийг бүртгэдэг учир иргэний үнэмлэх шаардахгүй. Тухайн бүртгэсэн хүсэлт нь манай байгууллага болон ус цэгийн координат, тандан судалгаа явуулах аж ахуйн нэгжид нэг цаг мөчид илгээгдэн цахимаар ирдэг болсноор төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож байна.

-Цооног өрөмдөх худаг гаргах зөвшөөрөл авах үйлчилгээг цахимаар авах хүсэлтэй иргэд юуг анхаарах шаардлагатай вэ?

Eservice.ulaanbaatar.mn-д нэвтрэхдээ Үндэсний танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системээр нэвтэрч өөрийгөө цахим орчинд нотолсны дараа манай үйлчилгээг авах хүсэлтээ гаргаж болно. Хэрхэн нэвтрэх тухай видео гарын авлага үндсэн хуудаст байдаг. Цахим систем ашиглах боломжгүй иргэд маань үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандаад материалаа өгөөд хүсэлтээ гаргаж болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.127.219)
    Худаг гаргахад яагаад зөвшөөрөл хэрэгтэй байдаг юм болоо...
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 9 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 13 цаг 13 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 13 цаг 14 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 13 цаг 42 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 13 цаг 44 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 13 цаг 48 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 13 цаг 52 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 14 цаг 0 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 14 цаг 3 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 14 цаг 15 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 14 цаг 27 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 14 цаг 31 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 14 цаг 32 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 16 цаг 9 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 16 цаг 10 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 16 цаг 22 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 16 цаг 24 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 16 цаг 27 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 16 цаг 28 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 16 цаг 33 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top