x

Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр орлого олдог газруудыг хаана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн “Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал” хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал, салбар дундын зохицуулалтыг хангах талаар холбогдох салбарын байгууллагууд буюу нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийсэн. Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антеныг цэгцлэх, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр далимдуулан орлого олж буй PC тоглоомын газруудыг хаах асуудлыг онцлон ярилцаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Мөн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд Хүүхдийн эрхийн Конвенц, Зөвлөмж, “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах, “Хүүхдийн хөгжил, хамгаалалын үндэсний хөтөлбөр”-ийг 2018-2021 онд нийслэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний тогтоолууд батлагдсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн зүгээс хүүхэд хамгааллын талд нэлээн ажлыг зохион байгуулж байгаа. Нийслэл, дүүргүүдэд Хүүхдийн төлөө зөвлөл, дүүрэг бүрт хууль зүйн зөвлөгөө өгөх хороонууд ажиллаж байна. Хүүхдийг хүчирхийлэх, гэмт хэрэгт холбогдуулах, томчуудын хайхрамжгүй үйлдлээс болж амиа алдах асуудлыг зогсоох хэрэгтэй. Хүүхэд зам тээврийн осолд өртдөг явдлыг үгүй болгох ёстой. Энэ бол бидний хэтэрхий хайхрамжгүй байгаагаас үүдэлтэй. Энэ талд НҮБ-ын Хүүхдийн хорооны хурлаар  Монгол улс онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувийг хүүхэд эзэлж байна. Тиймээс хүүхдийн хараа хяналтыг сайжруулах үүднээс бид шийдвэр гарах учиртай” хэмээгээд дараах шийдвэрийг гаргаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Багахангай дүүрэгт байгуулсан хүүхдийн асран хамгаалах төвийн санхүүжилтийг Засгийн газраас гаргуулан үйл ажиллагааг нийслэлийн зүгээс хариуцаж  хүүхдүүдийн хараа хяналт, бүртгэлийг сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах үүргийг тус дүүргийн Засаг даргад,

Өнгөрсөн онд хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх тоо 50 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан ч энэ талд судалгаа, хяналтаа сайжруулах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэх асуудлыг онцгой анхаарч ажиллах, хамгааллын цогц үйлчилгээг эрчимжүүлэх шаардлагатайг холбогдох албаныханд,

Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны оператор компанийн антены  асуудлыг цэгцлэх, энэ асуудлаар оператор компаниуд руу албан бичиг явуулж бүх антеныг авах үүргийг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөрд өгч “Гар утасны хүчтэй долгион цацруулагчийг сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулна гэдэг байж болохгүй зүйл. Тиймээс ирэх долоодугаар сарын 1 гэхэд оператор компанийн антенуудыг авсан байх ёстой” хэмээн онцолж байв.

Түүнчлэн хотын дарга хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж буй PC тоглоомын газруудын үйл ажиллааг хаахыг үүрэг болгосон.

Тэрбээр “Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр орлого олдог тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг нь хамтраад  тус тоглоомын төвүүдийн зөвшөөрөл олголтын асуудлыг судалж, хяналт шалгалтыг нийслэлд шилжүүлэх хэрэгтэй. Хүүхдээрээ тоглож ашиг олж болохгүй” хэмээлээ.

Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая хүүхэд байгаагаас 470 гаруй мянга нь  буюу 42 хувь нь нийслэлд амьдардаг байна. Нийслэлийн 380 мянган өрхийн 270 орчим нь гэр хороололд байдаг. Нийслэлийн хэмжээнд байгаа нийт хүүхдийн 10 хувь нь хүчирхийлэлд өртөх, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, гамшиг осолд өртөх, сургууль завсардах магадлалтай зорилтот бүлгийн хүүхдүүд байдаг байна. Тиймээс нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 10 цаг 58 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 10 цаг 59 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 11 цаг 1 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 11 цаг 2 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 11 цаг 3 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 11 цаг 4 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 11 цаг 5 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 11 цаг 7 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цаг 9 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 13 цаг 9 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 13 цаг 10 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 13 цаг 15 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 13 цаг 16 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 13 цаг 17 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 13 цаг 19 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 13 цаг 52 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 13 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 13 цаг 56 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 15 цаг 26 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 15 цаг 26 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top