"Улаанбаатар марафон" зохион байгуулахтай холбоотойгоор өнөөдөр Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл 7:00-17:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амрах аж.
Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, “Өгөөмөр” техникийн зах, “Сандэй” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амарна.