НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны 4 дугаар сарын 1-30-ныг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын сугалааны супер шагнал 80,000,000 төгрөг байна. Тохирлын үеэр азтан болсон хүмүүс хонжвороо заавал баталгаажуулах ёстой.
Танд аз хүсэе.
Сэтгэгдэл (2)