x

Галт тэрэг, машин мөргөлдөж хоёр хүн нас баржээ

Галт тэрэг, машин мөргөлдөж хоёр хүн нас барсан ноцтой осол өчигдөр орой гарчээ.

"Өчигдөр буюу 5 дугаар сарын 16-ны 21:36 цагт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд вагон машин мөргөлдсөн байна" гэсэн мэдээллийг авч Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт очсон байна. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон Рашаант хэсэг төмөр замын 352 дугаар километрийн 9 дүгээр зуутын гармаар суудлын 263 дугаар галт тэрэг явах үед мөнгөлөг өнгийн автомашинтай мөргөлдөж суудлын авто машинд байсан хоёр иргэн газар дээрээ нас барсан осол гарсан гарчээ.

Уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Жолооч та төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсөг өөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

 

Төмөр зам дээр 2018 онд гарсан ослуудыг дурдвал:

  1. 2018 оны 01 сарын 18-ний өглөө 08:30 цагийн орчимд Баянтүмэн тасгийн замын 5-р ангийн 7-р хэсгийн замчин М нь өртөөний 53-р замын хажууд зам төмөр ачих ажил хийж байгаад хөлөн дээрээ лап унагааж хөлийн эрхий хурууг гэмтээсэн осол гарсан.

  2. ЭХУХ-ийн 2-р ангийн Айраг цахилгаан шугам сүлжээний хэсгийн монтёр Б нь 2018 оны 3 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 20 минутад 10 КВ –н цахилгаан дамжуулах агаарын шугамын анкераас унаж толгойгоо гэмтээсэн осол гарлаа осолдогч нь 2017 оны 03-р сарын 17-ны өдрөөс мэргэжлээрээ 1 жил ажилласан 22 настай эрэгтэй.

  3. ЦРМ –ын 108-р буулгалтын зам дээр полувагоноос ТЗТ –ын краны машинч, оосорлогч нар КС-35715 маркийн автокраннаар багц лист төмөр өргөхдөө ЦРМ-ын 3 гагнуурчинг туслуулахдаа хүссэний дагуу хамтран ажиллаж байгаад 2018 оны 04-р сарын 05 ны 10:00 цагт ачаа гулсаж гагнуурчин Г.Мөнх-Эрдэнийн баруун хөлийг гэмтээсэн осол гарсан байна. Осолдогч ЦРМ-д 6 жил гагнуурчнаар ажилласан оосорлогчийн үнэмлэхгүй байна ослыг нуун дарагдуулсан.

  4. 2018 оны 04-р сарын 10-ны 02 цаг 30 минутад Сайншанд татах хэсгийн 5-р зам дээр 2М62ММ-004 илчит тэрэгийн Б секцийн аккумуляторын батарей дэлбэрч гал гарч түлш шүүрийн засварчин С нь нас барсан,  дизель туслах тоноглолийн засварчин Б нь 2-р зэргийн түлэгдэл авсан бүлэг осол гарсан

  5. 2018 оны 04-р сарын 30-ны өдөр УБТЗ ын Улаанбаатар худалдааны төв ажилтан Б нь булагтайд ээлжийн ажлаа дуусгаад өөрийн хувийн машинаар Баян зөрлөгт байрлах гэр рүүгээ буцахдаа булагтай зөрлөгт графикт тооллогын ажлаар ажиллаад буцаж буй М-ийг авч орой 20 цагийн орчимд Б, М нар Цагаан хяр өртөөний орчимд зам тээврийн осолд өртсөн болно, осолд өртсөн ажилтан нарыг гэмтлийн эмнэлэгт үзлэгээр оруулж компьютерийн оношилгоо хийхэд ил хугарал, том шарх байхгүй, тархины доргилттой авсан осол гарсан.

  6. 2018 оны 04-р сарын 30-ны өдөр 16 цагт ТБДҮ-н зуурамгийн цехийн бетон зуурмаг зөөх цахилгаан удирлагатай тэргэнцрийн операторчин “Т” нь зуурамг зөөх тэргэнцрийн дугуйд дайруулж, зүүн хөлийн эрхий, долоовор хуруугаа гэмтээсэн осол гарсан.

  7. 2018 оны 07-р сарын 09-ний 04 цаг 30 минутын орчим ВЧД-3 –ын харьяа Улаанбаатар  техник үйлчилгээний газар вагон үзэгч Б.Бат- Амгалан нь Улаанбаатар-2 өртөөнд галт тэргэнд үзлэг хийх явцад чингэлэг тээврийн тавцант вагоноос чингэлэг тогтоогч /фитинг/ унаж зүүн хөлийн шибэний арьсыг зүссэн осол гарлаа. Осолдогч нь 1995 онд төрсөн, 23 настай, эрэгтэй  3 сар ажиллсан. 

  8. 127Б ослын сэрэмжлүүлэг. 2018 оны 7-р сарын 9-ний 10 цаг 05 минутад замын 4-р ангийн 11-р хэсгийн замчин-сумчин Замын –Үүд -2 өртөөний сум №20-ийн башмак цэвэрлэх ажил хийхээр шорын хэсэгрүү орох үедээ ТЭМ18ДМ-3012 сэлгээний зүтгүүрт шүргүүлсэн осол гарсан.

  9. 218Б ослын сэрэмжлүүлэг. 2018 оны 7-р сарын 20-ний өдрийн 18 цаг 50 минутад барилга ашиглалт үйлчилгээний 3-р ангийн өргөн хэсэгт ажиллаж баригдаж буй 24 айлын барилгын ажил дээр ажиллаж байсан шавар будагчин Г 1,7 метр өндөртэй вандан шатнаас унасан осол гарлаа. Осолдогч нь 1999 онд төрсөн 19 настай ,эмэгтэй , 3 сар ажилласан.

  10. 89Б ослын сэрэмжлүүлэг. 2018 оны 7-р сарын 30-нд Сайншанд-Чойр чиглэлд аялаж байсан суудлын 285-р галт тэрэг Улхын овоо овоо зөрлөгт зогсох үед туслах машинч Б.Хишигбаяр усны тэлэх бакны хөргөлтийн шингэнд түлэгдсэн осол гарсан. Осолдогч 30 настай , УБТЗ 10 жил ажилласан.

  11. 87Б ослын сэрэмжлүүлэг. 2018 оны 8-р сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутад Замын –Үүд өртөөний найруулагч П.Ариунболд нь Замын –Үүд дэх аялал жуулчлалын баазад төмөр замын баярын тайз засах явцад хөл дээрээ модон дүнз унагасан осол гарсан. 

  12. 248 Б ослын сэрэмжлүүлэг. 2018 оны 8-р сарын 13 -ний өдрийн 23 цаг 50 минутын Сайншанд чиглэлийн А0103 хатуу хучилттай орон нутгийн авто зам дээр Замын 4-р ангийн орлогч дарга Э, жолооч Э  шуурхай ажлын фургон автомашинтай явж байгаад авто тээврийн осол гарсан.

  13. 298 Б ослын сэрэмжлүүлэг. 2018 оны 8-р сарын 27 -ний өдрийн 10 цаг 10 минутын дохиолол холбооны 3-р ангийн шугамын 5-р хэсгийн монтёрын дагалдан “Б” нь галт тэргэнд шүргүүлж нас барсан осол гарсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 29 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 14 цаг 33 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 14 цаг 34 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 15 цаг 2 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 15 цаг 4 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 15 цаг 8 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 15 цаг 12 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 15 цаг 20 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 15 цаг 23 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 15 цаг 35 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 15 цаг 47 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 15 цаг 51 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 15 цаг 52 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 17 цаг 29 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 17 цаг 29 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 17 цаг 42 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 17 цаг 43 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 17 цаг 47 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 17 цаг 48 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 17 цаг 53 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top