x

БЗД-т сайжруулсан түлш худалдаалах 3 цэг ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж эхэллээ. Тус тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 05 сарын 15-ны өдрөөс Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах 10 цэг нээгдэж, иргэдийг сайжруулсан түлшээр хангаж эхэлсэн билээ.

Иймд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт 28 хорооны Засаг даргад тус тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Тодруулбал, дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 27 дугаар хорооны Дунд Дарь-Эхийн 1 дүгээр гудамжид, 23 дугаар хороо сургуулийн 1462А болон 22 дугаар хороо Өлзийтийн 11-159 тоотод тус тус сайжруулсан түлш борлуулах цэг нээгдсэн байна.

Түүхий нүүрсийг нэвтрүүлэх, хэрэглэхийг хориглосноор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн байгууллага хамтран Тахилт, Гүнт, Налайх, Морингийн даваа зэрэг нийт 7 цэг дээр хяналтын пост 24 цагаар ажиллуулж байгаа юм.

Түүнчлэн цаашид сайжруулсан түлш борлуулах цэгийг нийслэлийн хэмжээнд 107 байршилд нээж, 1000 тн-оос дээш багтаамжтай 6 агуулах, борлуулах төвүүд албан ёсоор ажиллахаар болсон байна.

Иймд та бүхэн түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг хэрэглэн агаар орчны бохирдлоос урьдчилан сэргийлнэ үү. 

Сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил, холбоо барих хүн, утасны дугаарыг нь хүргэж байна.

1. СХД, 28-р хороо, Хөтөлийн өргөн чөлөө (Т. Энхтайван) Утас: 89896990

2. СХД, 22- хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж /122 сургуулийн ард/ Таван Толгой Түлш компанийн борлуулалтын цэг 

3. БГД, 22-р хороо, Зүүн Нарангийн 15-04 (Ц. Бямбаа) Утас: 99143253

4. Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Гялгар зах (А. Эрдэнэжаргал) Утас: 88019801

5. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 1 - 24А тоот, Нарантуул-2 захын баруун талд (В. Сүрэнхорлоо) Утас: 96651133

6. Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн гудамж 17 - 139 тоот (Б. Алтанзул) Утас: 99992089

7. Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд дарь эх 1-р гудамж - 770 тоот (М. Батсанал) Утас: 99233299

8. Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлзийт 11-159 тоот (Ч. Жанлав) Утас: 99157340

9. Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Сургуулийн 1462А тоот (Б. Бат-Отгон) Утас: 88751313

10. ХУД, 7-р хороо,  Жаргалантын 1/1 (Л. Баярсайхан) Утас: 94040899

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Тэмүүжин (202.126.88.162)
    Мэдээлэл маш хангалтгүй байна
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 27 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 14 цаг 31 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 14 цаг 32 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 15 цаг 0 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 15 цаг 2 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 15 цаг 6 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 15 цаг 10 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 15 цаг 18 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 15 цаг 21 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 15 цаг 33 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 15 цаг 45 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 15 цаг 49 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 15 цаг 50 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 17 цаг 27 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 17 цаг 28 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 17 цаг 40 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 17 цаг 42 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 17 цаг 45 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 17 цаг 47 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 17 цаг 51 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top