x

Гадаадаас ирсэн 34 хүн ДОХ-ын халдвартай оношлогджээ

Манай улсын хэмжээнд өнгөрсөн жил бэлгийн замын халдварт өвчний 16 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн ДОХ-ын халдварын 270 тохиолдлыг бүртгэсэн ч ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар ДОХ-ын халдвартай 670 хүн бий гэж үздэг юм байна. Тиймээс БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх “Хайртай хүмүүс ээ-Хамтдаа хамгаалцгаая” уриатай эрүүл мэндийн боловсролын цуврал мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил орон даяар эхэллээ.

Энэ ажлын хүрээнд бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, оношлуулж, эмчлүүлэх талаар хоёр цуврал мэдээллийг 14 хоногийн туршид олон нийтэд хүргэнэ гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа онцлов.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тоон дүн танилцуулсан бөгөөд тэрбээр хэлэхдээ Бэлгийн замын халдварт өвчний 38.3 хувийг эзэлж, өмнөх оныхоос таван хувиар өслөө. Үүнд тэмбүү 38, заг хүйтэн 33.9, трихомониаз 28, ДОХ 0.1 хувийг эзэлж байна. Түүнчлэн Монголд ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 42 нь нас баржээ. ДОХ-ын халдвар зөвхөн бэлгийн замаар дамжин халдварласан байна.

Эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүн, бохир зүү тариураас ДОХ халдварласан тохиолдол манайд бүртгэгдээгүй. ДОХ-ын халдварын нийт тохиолдлын 18.5 хувийг эмэгтэйчүүд, 80 хувийг эрчүүд эзэлж байна. БЗХӨ буурахгүй байгаа нь нийгмийн нөхцөл байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт зэрэг олон зүйл нөлөөлж байгаа. БЗХӨ-тэй хүмүүсийн 32.5 хувийг 15-24 насныхан, 43.7 хувийг 25-34 насныхан эзлэх болсон.

Хүйсийн хувьд эмэгтэйчүүд 71, эрэгтэйчүүд 29 хувийг эзэлж байна. Мөн БЗХӨ-тэй хүмүүсийн 61 хувь нь дунд, 19 хувь нь дээд боловсролтойгоос гадна 62 хувь нь гэр бүлтэй, 30 хувь нь гэрлээгүй байна. ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, бэлгийн замаар дамжих халдварын кабинетууд тус халдварыг илрүүлж, эмчлэхээр улсын хэмжээнд ажиллаж байгаа.

Хамгийн гол нь ДОХ-ын оношилгоог Монголд дэлхийн төвшин хийж байгаа. Өмнө нь олон төрлийн эм өдөрт хэрэглэдэг байсан бол одоо өдөрт нэг ширхэг эм л уудаг болсон. БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэхийн тулд үзлэгт орох хэрэгтэй. Таны эрүүл мэнд таны гарт байна. Хувь хүний нандин харилцаагаар дамждаг тул хувь хүний боловсрол чухал” гэв. Түүнчлэн гадаадаас ирсэн (БНСУ, Канад, Австрали, ОХУ зэрэг орон) 34 хүн ДОХ-ын халдвартай хэмээн оношлогдсон байна. Эдгээр иргэний хоёр нь Монголд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэд уул уурхай, бизнесийн салбарт ажиллахаар иржээ.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 29 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 14 цаг 33 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 14 цаг 34 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 15 цаг 2 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 15 цаг 4 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 15 цаг 8 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 15 цаг 12 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 15 цаг 20 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 15 цаг 23 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 15 цаг 35 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 15 цаг 47 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 15 цаг 51 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 15 цаг 52 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 17 цаг 29 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 17 цаг 30 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 17 цаг 42 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 17 цаг 44 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 17 цаг 47 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 17 цаг 48 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 17 цаг 53 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top