x

Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 000 хүн нэгдэж цэвэрлэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүрээ морьтон” ХХК хамтран, Туул, Сэлбэ голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна. Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой нийт 30 гаруй байгууллагын 10 000 гаруй хүн оролцох гэж байгаа тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаа SKY их дэлгүүрийн урд талбайд (Сэлбэ гол дагуух цэвэрлэх бүлэг) болон Баянзүрхийн гүүрний зүүн талд (Туул гол дагуух цэвэрлэх бүлэг) зохион байгуулагдах  бөгөөд нийт дөрвөн хэсэгт хуваагдан цэвэрлэгээг хийнэ. Нэгдүгээр хэсэг Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), хоёрдугаар хэсэг Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), гуравдугаар хэсэг долоон буудлаас 100 айлын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), дөрөвдүгээр хэсэг Долоон буудлын эцсээс “Баянмонгол” хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл нийт 1156.6 га буюу 30 км газрыг хамруулан цэвэрлэх аж.

Цаашид Туул, Сэлбэ голын эрэг дагуу 10 хүн тогтмол цэвэрлэгээ хийж байх санаачилгыг “Хүрээ морьтон” ХХК гаргаж, өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэснээ энэ үеэр  мэдэгдсэн юм. Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг Хан-Уул, Баянзүрх дүүргийн ТҮК-ууд тээж зөөвөрлөнө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 27 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 14 цаг 31 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 14 цаг 32 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 15 цаг 0 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 15 цаг 2 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 15 цаг 6 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 15 цаг 10 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 15 цаг 18 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 15 цаг 21 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 15 цаг 33 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 15 цаг 45 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 15 цаг 49 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 15 цаг 50 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 17 цаг 27 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 17 цаг 28 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 17 цаг 40 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 17 цаг 42 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 17 цаг 45 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 17 цаг 47 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 17 цаг 51 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top