x

Энэ сарын 27-ноос эхлэн ЖДҮХС зээл олгох төслүүдийг хүлээн авна

-ЖДҮХС-гаас зээл олгох шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд гаргахгүй болсон

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Жижиг, дунд үйлдвэр, худалдааны манлайлал төрийн бус байгууллагуудаас төлөөлөл орсон. Журмыг боловсруулах, батлуулах үе шатыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж санал авсан. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйл заалтын дагуу 2019.03.01-2019.04.01-ны хүртэл тус яамны цахим хуудас болон ЖДҮХС-гийн цахим хуудас, ikon.mn сайтаар дамжуулан санал авсан.  Иргэн, ААН-ээс  нийт 1321 санал ирсэн байна. Мөн тус хуульд заасны дагуу ххэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ХХААХҮЯ-нд зохион байгуулж, хэлэлцүүлэгт нийт 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, дээрх журмын төслийн талаар өөрсдийн саналыг илэрхийлсэн. Дээрх хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж,  УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо,  Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Авилгатай тэмцэх газар танилцуулан санал авч баталсан. Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж хуульд заасны дагуу 2019.05.09-ний өдрийн Захиргааны хэм хэмжээний актын 14 дүгээр эмхтгэлд хэвлэгдэн гарснаар хүчин төгөлдөр мөрдөхөөр болж байна. Мөн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legalinfo.mn цахим хуудсанд байршсан байна.

2019 оны Улсын  төсөвт-д 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сангийн журам шинэчлэгдсэнээр 2019 оны 5-р сарын 27-ноос зургадугаар сарын 10-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд төслүүдийг хүлээн авна. Зээлийн санхүүжилтийг банк болон ЖДҮХС-гаас олгоно. Зээл авах иргэн, ААН-үүд ХХААХҮЯ болон орон нутгийнхаа Хөдөө аж ахуй газрын Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнд төслөө өгөх юм. Энэ удаа 20.5 тэрбум төгрөгийг 21 аймагт, 26.5 тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хотод олгоно. Орон нутагт 20-200 сая хүртэлх төгрөг, нийслэлд 20 саяас 1 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгох юм.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ,  ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

ЖУРАМД ОРСОН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  1. Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.

  2. Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.

  3. Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.

  4. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил  үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.

  5. Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.

  6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.

  7. Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах  шаардлагыг бий болгосон.

  8. Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.

  9. Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд  төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн.

  10. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.

  11. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдэлийн даатгалд жил бүр заавал хамруулна.

  12. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.

  13. Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.

  14. Дээд хэмжээ -  ЖДҮХ сан  1.0 тэрбум хүртэлх

Дээд хэмжээ- Орон нутаг 200.0 сая хүртэлх

Доод хэмжээ- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20.0 сая

Доод хэмжээ- Орон нутаг 20.0 сая хүртэлх

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 34 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 14 цаг 38 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 14 цаг 39 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 15 цаг 7 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 15 цаг 9 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 15 цаг 13 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 15 цаг 17 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 15 цаг 25 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 15 цаг 28 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 15 цаг 40 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 15 цаг 52 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 15 цаг 56 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 15 цаг 57 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 17 цаг 34 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 17 цаг 35 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 17 цаг 47 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 17 цаг 48 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 17 цаг 52 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 17 цаг 53 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 17 цаг 58 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top