x

“Зорчигч тээвэр гурав”-ынхан бүх автобусаа камержууллаа

Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, жолооч нарын сахилга дүрмийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, нийтийн тээврийн компаниуд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобуснуудаа онлайн сүлжээнд холбосон байна.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү, Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэ  болон бусад албаныхан очиж танилцлаа.

Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа: Улаанбаатар хотын зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажлыг эхлүүлээд байна. Нийтийн тээврийн салбарт шинэ шийдэл, технологи нэвтрүүлж байгааг дэмжиж ажиллахад бэлэн. Бид өнгөрсөн гурван сард нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох зорилготойгоор “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран зохион байгуулсан. Энэ ажлын эхлэл болж өнөөдөр "Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобуснуудаа камержуулсан байна. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх, цаашлаад нийслэлийн бүх автобусыг камержуулж, онлайнд холбох нь бидний нэг зорилго.

Улаанбаатар смарт карт” ХХК-ий Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-эрдэнэ: “Улаанбаатар Смарт карт ХХК”-ий зүгээс нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобуснуудын хяналтын камерыг 2019 оны 06-р сарын 01-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ энэ ажлыг санаачилж, бид хамтран ажиллалаа. Том оврын автобусанд дөрвөн камер, дунд оврын автобусанд гурван камер байршуулсан бөгөөд эдгээр камерын тусламжтайгаар иргэд аюулгүй орчинд зорчих боломж нэмэгдэж байна. Камерын хувьд стандартын шаардлага хангасан камерууд байгаа. Цаашид ч энэ ажлыг улам эрчимтэй хийж, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангахын төлөө бусад компаниудтай ч гэсэн хамтран ажиллах болно. 

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ анх удаа нийтийн тээвэрт явж буй бүх автобуснуудаа онлайнд холбож, бүрэн хяналт тавих боломжтой боллоо. Компаний гол зорилго бол иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах явдал. Тэгвэл энэ эрхийг хангах хамгийн анхны хүмүүс бол жолооч нар маань юм. Манай баазад өнөөдрийн байдлаар 80 автобус үйлчилгээнд явж байна. Өмнө нь эдгээр автобусны дөрвөн камер л ажилладаг байсан бол өнөөдөр бүх автобуснууд камерын хяналтанд орсон. "Улаанбаатар смарт карт” ХХК-ий тусламж, дэмжлэгтэйгээр  энэ том ажлын ард гарлаа. Одоо бид автобусанд болж байгаа бүхий л үйл явцыг удирдлагын төвөөс хянаж, зохицуулалт хийх боломжтой болсон. Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, жолооч нарын сахилга дүрмийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд энэ ажил маань тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 34 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 14 цаг 38 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 14 цаг 39 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 15 цаг 7 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 15 цаг 9 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 15 цаг 13 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 15 цаг 17 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 15 цаг 25 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 15 цаг 28 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 15 цаг 40 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 15 цаг 52 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 15 цаг 56 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 15 цаг 57 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 17 цаг 34 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 17 цаг 35 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 17 цаг 47 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 17 цаг 49 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 17 цаг 52 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 17 цаг 53 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 17 цаг 58 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top