x

Ирэх сарын сүүлчээр сайжруулсан түлш борлуулах 100 цэг нэмж нээнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжих тухай, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг батлах тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг зарлах тухай зэрэг найман асуудал хэлэлцэх товтой.

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн онд 62 дугаартай тогтоол гаргаж, тэр хүрээнд төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс оруулж, түлшинд хэрэглэхийг хориглосон билээ. Тогтоолын тус заалтыг маргаашнаас мөрдөж эхэлнэ. Тиймээс бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн хугацаанд ямар ажил өрнүүлж, цаашид хэрхэн ажиллах талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлийн удирдлага энэ онд 3.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж, түлш борлуулах сүлжээг нэмэх, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, улмаар суурин харуулуудын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчилж байгаа аж. Мөн сайжруулсан түлшийг нөөцлөх найман агуулах барихаар төлөвлөж, өдгөө тавынх нь бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Үүний зэрэгцээ сайжруулсан түлш борлуулах цэгүүдийг шинээр бий болгож эхлээд байгаа аж. Мод, түүхий нүүрс худалддаг 540 орчим цэг байсан бөгөөд тоог нь нэмэх бодлого барьж буй. Энэ сарын эхээр сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн эхний ээлжийг ашиглалтад оруулсан бол ирэх сарын сүүлчээр нэмж 100 цэг нээнэ гэдгийг Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан юм.

Мөн тэрбээр агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хотоос хийж буй ажлуудыг танилцуулсан юм. Заримаас нь дурдвал, халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаан хангамж болон цахилгаанд холбох, галт тэрэгний янданд шүүлтүүр суурилуулах, амьдрах орчны судалгааны апплейкшн ашиглалтад оруулах гээд өргөн цар хүрээтэй ажил олныг хэрэгжүүлж байна.

Тэргүүлэгчид танилцуулга мэдээллийг сонсоод холбогдох албанаас зарим зүйлсийг тодрууллаа. Тухайлбал, түлш борлуулах цэгүүдийн газрыг шийдсэн, эсэх, түлшний үнэ ямар байх болон эрэлтэд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нөөцөлж чадах уу гэдгийг Тэргүүлэгчид лавласан юм. Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал худалдах цэгүүдийн газрын асуудлыг шийдэж, тонн тутмыг нь 150,000 төгрөгөөс хэтрэхгүй үнээр иргэдэд нийлүүлнэ гэдгийг онцолсон. Мөн холбогдох албаныхан хангалттай хэмжээний түлш үйлвэрлэн, нөөцөлсөн талаар хэлсэн юм.

Хэлэлцэх асуудлыг хүрээнд Тэргүүлэгчид холбогдох албаныханд зарим саналаа хэлэв. Тухайлбал, халаалтын зуухуудыг сайжруулсан түлшээр хангах ажлыг сайн зохион байгуулж, үнс зэрэг хаягдлын асуудлыг цогцоор нь шийдэх ёстойг дурдсан юм. Тодруулбал, Тэргүүлэгч Б.Бямбадорж "Нам даралтын зуухуудтай аж ахуйн нэгж, байгууллагуудад сайжруулсан шахмал түлш түлэх боломж бүрдүүлж өгөх ёстой. Мөн "Баянхошуу дэд төв"-ийн бүтээн байгуулалтын хүрээнд татаж буй инженерийн шугамд айл өрх, сургууль цэцэрлэгийг холбох ажлын зураг төслийг боловсруулж, тооцоо судалгаа, техникийн нөхцөлийг яаралтай гаргаарай" гэсэн бол Тэргүүлэгч Л.Нарантуяа 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцад гарч буй ойлгомжгүй зүйлсийг тодруулж, дахин танилцуулах санал хэлсэн.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва холбогдох албаныханд хандан "Тэргүүлэгчдийн саналыг анхаарах ёстой. Маргаашнаас хот руу түүхий нүүрс оруулахыг хориглох тул уг асуудал нийслэлийн иргэн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой хариуцлагатай үйл ажиллагаа. Холбогдох албанаас ирүүлж буй мэдээгээр энэ зун хур ихтэй байх төлөвтэй. Тэгэхээр сайжруулсан түлшний хадгалалтад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Түлш норохоороо чанараа алдах вий. Тиймээс агуулах барих ажлыг түргэвчлэх хэрэгтэй" гэсэн юм.

Нийслэлийн ХМОНТХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 33 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 14 цаг 37 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 14 цаг 38 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 15 цаг 6 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 15 цаг 8 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 15 цаг 12 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 15 цаг 16 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 15 цаг 24 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 15 цаг 27 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 15 цаг 39 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 15 цаг 51 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 15 цаг 55 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 15 цаг 56 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 17 цаг 32 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 17 цаг 33 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 17 цаг 46 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 17 цаг 47 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 17 цаг 51 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 17 цаг 52 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 17 цаг 57 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top