x

ХХААХҮ сайд Ч.Улаан: Өнөөдрөөс махны үнэ тогтворжиж эхэлнэ

ХХААХҮЯ-наас өнөөдөр нөөцийн бэлтгэсэн махны нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод мах хангамжийн ажилд асуудал үүсч, махны үнэ огцом өсөж байгаа асуудалд олон нийт бухимдалтай байгаа билээ.  

Энэ асуудлаар болон бэлтгэсэн махны нийлүүлэлтийн зах зээл дээрх нөхцөл байдлын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 мянган тонн мах байдаг. Энэ махнуудыг гурван сувгаар дамжин хангадаг. 

  1. Улсын нөөцийн махыг нийслэлийн 127 дэлгүүр буюу цэгээр дамжигдаж буй нийлүүлэлт

  2. “Хүчит шонхор” худалдааны захаар дамжин зах зээлд шууд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт  

  3. Хувийн хэрэглээгээр дамжин махны хэрэглээ хангагдаж байна.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 15 наас эхлэн улсын нөөцөөс 127 хүнсний дэлгүүрээр мах борлуулж байгаа ба өдөртөө 30 орчим тонн мах тогтмол борлогдож байна. Ингэхдээ зах зээлийн дундаж ханшнаас 20-25 хувийн хямдралтай үнээр худалдагдаж байна. 

Цаашид бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ойрын өдрүүдэд урьд өмнө нь нийлүүлэгдэж байсан нөөцийн махнаас хоёр дахин их махыг зах зээлийн дундаж үнээс 20-25 хувийн хямд байхаар нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах ажлыг нийслэлийн удирдлагатай ярилцсан. 

Сүүлийн хоногт хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр зах зээл дээрх махны нийлүүлэлтэд саатал гарсан гэж үзлээ. Үүнд, цаг агаарын нөхцөл байдал, зан заншил, шатахууны үнэ, малын махны гарал үүсэл баталгаатай болоогүй зэрэг шалтгааны улмаас зах зээл рүү нийлүүлдэг махны хангамжийн нийлүүлэлт саатсан байна. Тиймд өнөөдрөөс эхлэн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа махны хэмжээ нэмэгдэж байна.

Мөн махны хангамжид дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд их хэмжээгээр авч байгаа нь нөлөөлж байгааг талаар судлахад технологийн шинжтэй алдаа зөрчил гарсан. Тиймд цаашид дулааны аргаар боловсруулах махны хэмжээг дотоодын зах зээлтэй уялдуулан ковоттой болгож шийднэ. Мах боловсруулах үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлынхаа хэмжээнд мах бэлддэг байх журмыг хэрэгжүүлнэ.

Манай улсад дулааны аргаа мах боловсруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14-15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, дулааны аргаа мах бэлтгэж байгаа үйлдвэрүүд экспортоор гаргаж буй махныхаа тодорхой хэмжээг дотооддоо нийлүүлсэн байх шаардлага тавина. Өнөөдрөөс эхлэн зах зээл дээрх махны үнэ тогтворжиж эхэлнэ" гэв. 

Харин хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох "Улаанбаатар хотын хэмжээнд 15,000 тонн мах нөөцлөх зоорь бий. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 8,000 тонн мах экспортод гарсан. Монголчуудын жилийн махны хэрэгцээ 310,000 орчим тонн махны хэрэгцээ байдаг гэдгийг норм стандартын дагуу гаргасан байдаг. 

Махны үнийг 2018 оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17 хувиар, ямааны мах 28 хувиар үхрийн цул болон ястай мах 14 хувиар ,адууны мах 11 хувиар тус тус нэмэгдсэн байна. 2018 онд 70,000 орчим тонн мах, махан бтээгдэхүүн экспортонд гаргасан. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 8,000 орчим тонн мах экспортонд гаргаад байна" хэмээн хэллээ. 

Бэлтгэсэн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 36 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 14 цаг 40 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 14 цаг 41 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 15 цаг 9 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 15 цаг 11 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 15 цаг 15 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 15 цаг 19 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 15 цаг 27 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 15 цаг 30 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 15 цаг 42 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 15 цаг 54 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 15 цаг 58 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 15 цаг 59 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 17 цаг 36 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 17 цаг 37 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 17 цаг 49 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 17 цаг 51 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 17 цаг 54 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 17 цаг 55 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 18 цаг 0 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top