x

Иргэд амьдарч буй орчноо камержуулах саналыг хамгийн их өгчээ

Нийслэлээс 2020 онд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх иргэдийн саналыг ухаалаг утасны Smart UB аппликейшн ашиглан авах ажил энэ оны 04 дүгээр сарын 08-наас эхлэн нэг сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. ОНХС-ын цахим санал асуулгыг нийслэлийн 6 дүүргийн 42 хороонд хэсэгчлэн явуулсан юм. Санал асуулгад оролцсон иргэдийн 43.3 хувь буюу 76330 иргэн саналаа цахимаар өгсөн байна.

Цахим санал асуулгад хамрагдсан 6 дүүргийн оролцоог ангилан авч үзвэл: 

Санал асуулгад хамрагдсан иргэдийн зүгээс ирэх 2020 онд тухайн хороонд камержуулалтын ажил хийлгэх саналыг хамгийн их өгсөн байна. Үүнээс үзэхэд иргэд аюулгүй орчинд амьдарч, оршин суухыг хамгийн ихээр хүсч байгааг харж болно. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн ажлууд зайлшгүй хийгдэх шаардлагатай гэжээ.

Санал асуулгад оролцсон нийт дүнгийн мэдээлэл болон зарим судалгааны мэдээллийг дараах графикуудаас харах боломжтой.

График 1. Насны хувьд авч үзвэл:

График 2: Хүйсийн хувьд авч үзвэл:

График 3: Гэр хорооллын хөгжилд шаардлагатай ажилд иргэдийн өгсөн санал:

График 4: Орон сууцны хорооллын хөгжилд шаардлагатай ажилд иргэдийн өгсөн санал:

Ийнхүү ухаалаг утасны Smart UB аппликейшнийг ашиглан цахимаар саналаа өгснөөр иргэдийн цагийг хэмнэж, санал авах механизмыг хялбарчилсан, ил тод, нээлттэй санал асуулга болж чадсан хэмээн албаныхан үзэж байна. Иргэдээс ирсэн саналуудыг тухайн дүүргийнхээ ИНХ-аар хэлэлцэж, эрэмбэлэх юм. Дэмжигдсэн ажлуудыг 2020 онд ОНХС-ын хөрөнгөөр тухайн дүүрэг хороодод хийж гүйцэтгэх аж.

Ирэх 2020 оны ОНХС-ын хөрөнгө оруулалтын ажлын санал асуулгыг Smart UB аппликейшнийг ашиглан нийслэлийн 152 хороонд 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 33 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 14 цаг 37 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 14 цаг 38 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 15 цаг 6 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 15 цаг 8 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 15 цаг 12 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 15 цаг 16 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 15 цаг 24 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 15 цаг 27 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 15 цаг 39 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 15 цаг 51 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 15 цаг 55 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 15 цаг 56 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 17 цаг 33 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 17 цаг 34 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 17 цаг 46 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 17 цаг 48 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 17 цаг 51 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 17 цаг 53 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 17 цаг 57 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top