2018 оны нэгдүгээр ээлжээр татагдаж цэргийн жинхэнэ албаа хаагаад аймаг орон нутагтаа ирсэн залууст зориулан “Халагдсан цэргийн сургалт”-ыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас өнөөдөр зохион явууллаа. Сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Алан бус боловсрол төв, Эрүүл мэндийн газар болон бусад ажил олгогч байгууллагууд хамтран оролцож халагдсан дайчдын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжил олгох сургалт, ажлын байрны захиалга танилцуулсан юм.
Энэхүү сургалт нь жил бүрийн нэг, хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад хамрагдаж алба хаасан эрчүүдэд зориулан зохион байгуулдаг уламжлалт ажлын нэг аж. Дээрх сургалтын үеэр аймгийн Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, ахмад Б.Оргилсайхан "Цэргийн гэрээт алба"-ны тухай танилцуулга хийжээ. Энэ нь халагдсан дайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байраар хангах зэргийг тодорхой хэмжээнд шийдвэрлэдэг тул уламжлалт арга хэмжээнд оролцуулахыг халагдсан дайчдын ар гэрийнхэн ч идэвхтэй байж зохион байгуулагчидтай хамтран ажилладаг байна гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.



