x

Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

​​​​​​Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж 2018 оны дөрөвдүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Энэтхэг Улстай Стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр орны аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэхэд оршиж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг зохион байгуулж, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалхахаар төлөвлөж байна. Мөн тэрээр Кушок Бакула Ринбүчигийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож, үг хэлнэ.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 42 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Я.Б.Чаван 1976 онд Монгол Улсад айлчилж байжээ.

Эх сурвалж: MFA.GOV.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 10 цаг 57 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 10 цаг 58 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 11 цаг 0 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 11 цаг 2 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 11 цаг 2 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 11 цаг 3 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 11 цаг 4 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 11 цаг 6 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цаг 8 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 13 цаг 8 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 13 цаг 9 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 13 цаг 14 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 13 цаг 15 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 13 цаг 16 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 13 цаг 18 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 13 цаг 51 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 13 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 13 цаг 55 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 15 цаг 25 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 15 цаг 25 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top