x

“Улаанбаатар марафон-2019” тэмцээн явагдах замын маршрутыг гаргажээ

“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн 6 дахь удаагийн тэмцээнийг тавдугаар сарын 18-нд зохион байгуулах бөгөөд тэмцээн явагдах замын маршрутыг гаргажээ.

Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион явуулдаг уламжлалтай.

Нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хороо /ННБТСГ/-ноос “Автомашингүй өдөр”-ийг спортоор хичээллэн гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд нэгдэхийг уриалж байна.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо “Улаанбаатар марафон - 2019” олон улсын гүйлтэд оролцох гадаадын оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, хувиараа оролцохоор онлайнаар бүртгүүлсэн гадаад оролцогчдын бүртгэл, баталгаажуулалтыг зохицуулах, оролцох хуваарь, зам маршруттай танилцуулах, гарааны талбайд хүргэх, энгэрийн дугаар, футболк, малгай, уут, чип зэрэг асуудлыг хариуцах юм байна.

ННБТСХ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран "Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээнд ажиллах шүүгч нарт зориулан сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 150 гаруй зэрэглэлтэй шүүгч ажиллана. Мөн 500 орчим оюутан сайн дураар ажиллах аж.

 

Дашрамд, “Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд анх 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга орчим, 2018 онд 30 мянга хол давсан иргэн хамрагдсан юм. Нийслэлчүүдээс гадна орон нутгийнхан болон гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид ч оролцох болсон. Мөн сүүлийн жилүүдэд олон улсад танигдсан нэртэй тамирчид ирж бүртгүүлэн оролцож байгаа нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд олон улсад өсч буйн нэг тод жишээ билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан бичлэгт шалгалт эхлүүлэв 45 мин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 27 суманд 570 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж олгов 59 мин Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ 1 цаг 0 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 1 цаг 1 мин Увс аймгийн эмнэлэгт 20 гаруй хорт хавдрын хагалгааг амжилттай хийжээ 1 цаг 2 мин АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ 1 цаг 4 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 1 цаг 5 мин Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан шийдвэрийг CAS-ын цахим хуудаснаас арилгажээ 1 цаг 7 мин Өмнөд Солонгос шинэ үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээв 1 цаг 8 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов 1 цаг 10 мин УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 11 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 1 цаг 11 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цаг 50 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 15 цаг 54 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 15 цаг 55 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 16 цаг 23 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 16 цаг 25 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 16 цаг 29 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 16 цаг 33 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 16 цаг 41 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top