Автомашингүй өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, нийслэлчүүдэд амар амгалан орчинд, алхаж, зугаалж өдрийг өнгөрүүлэх боломж олгодог. Тэгвэл 2019 оны тавдугаар сарын 18-ны бямба гаригт автомашингүй өдрийг тэмдэглэх гэж байна.
Энэ өдөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл 08:00-18:00 цагийн хугацаанд автомашингүй бүс болдог.Мөн марафон олон улсын гүйлт болдог уламжлалтай.
Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах болон бусад холбогдох ажлыг төлөвлөгөөг гаргаж байгаа бөгөөд дуусгаад нийтэд мэдээлэл өгөх аж.



