x

УИХ-ын дарга Г.Занданшатар шатрын спортын аварга тамирчдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өчигдөр сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын эхэнд Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр хүрэлцэн ирсэн тамирчдын амжилтын талаар танилцуулсан юм.

Турк улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс сурагч Э.Энхрий, Х.Баясгалан, О.Өлзийхишигжаргал нар алтан медаль, Б.Ананд, Д.Мөнхзул, Н.Наран-Эрдэнэ нар мөнгөн медаль, Д.Сүхбат хүрэл медаль хүртжээ. 33 орны 392 тамирчин оролцсон тус тэмцээнд багийн дүнгээр Монгол Улсын сурагчид аваргалсан байна.

Грек улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 12-20 ны өдрүүдэд болсон Ахмадын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын тэргүүн байрыг 65+ насны эмэгтэй тамирчид, эрэгтэйчүүдийн ангиллын хоёрдугаар байрыг 50+ насны эрэгтэй тамирчид эзэлсэн байна. Эмэгтэйчүүдийн ангилалд эх орноо төлөөлж өрсөлдсөн спортын мастер С.Хандсүрэн, Д.Сэржмядаг, П.Бүжинлхам нар хүрэлцэн иржээ. Багийн ахлагч спортын мастер Б.Мягмарсүрэн хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадаагүйг дуулгав. Эдгээр ахмад тамирчид 2018 оны амжилтаа давтаж, хошой аварга болсон байна.  

Түүнчлэн, 2019 оны дөрөвдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд Шри Ланк улсад болсон Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Анударь, хүрэл медаль хүртсэн Л.Очирбат нар иржээ.   

УИХ-ын дарга Г.Занданшатар сурагчдын дэлхийн аварга болон Азийн өсвөрийн аваргын тэмцээнээс шалгарч, дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан өсвөрийн тамирчид, дэлхийн аварга болсон ахмад тамирчдад баяр хүргэж:

- “Шатрыг их гүрний спорт, элитийн спорт гэж дэлхийд ярьдаг. Шатраар амжилт гаргаж байгаа ОХУ, БНХАУ, АНУ гэх зэрэг  их гүрнүүд байна. Оюуны цар хүрээ, чадвараараа Монгол Улс их гүрний дайтай гэдгийг харуулж, нэн ялангуяа өсвөрийн шатарчид маань дэлхийд цахиур хагалж байна. Сурагчдын дэлхийн аварга болсон гурван сурагчдаа монгол хүүхдүүдийн чадварыг дэлхийд таниулсанд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд манай охид, ахмад эмэгтэй шатарчид, эмэгтэй, эрэгтэй шигшээгийнхэн бүгд мундаг амжилт гаргаж байна.

Оюуны энэ спортыг улам хөгжүүлэх зорилгоор Шатрын ордонтой болохоор ярьж байгаа. Барилга барих газрын асуудал шийдэгдсэн. Монголоос дэлхийн шатрын аварга төрөх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэлээ.

Энэ үеэр ахмад тамирчин, Монголын анхны эмэгтэй олон улсын мастер С.Хандсүрэн, амжилт гаргаж байгаа өсвөрийн тамирчдаа тууштай дэмжиж, сар бүр мөнгөн урамшуулал олгож байвал ирээдүйн дэлхийн аварга Монголоос төрөхөд том дэмжлэг болно хэмээн саналаа хэлэв.

Эцэст нь, УИХ-ын дарга Г.Занданшатар “Нэг монгол-Нэг нүүдэл” шатрын тэмцээнийг Төрийн ордонд зохион байгуулж, сурагчдыг УИХ-ын гишүүдтэй тоглуулах боломж байгааг Монголын шатрын холбооныхонд дуулган, тамирчдад дурсгалын зүйл гардуулснаар уулзалт өндөрлөв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 21 цаг 3 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 21 цаг 20 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 21 цаг 36 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 22 цаг 4 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 22 цаг 23 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 22 цаг 41 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 22 цаг 59 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21 Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна 2024-04-21 Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ
Top