Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газар 100 гаруй эмнэлгийн ор болон бусад эмнэлгийн хэрэгслийг Ховд аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төв болон зарим сумдын нэгдсэн эмнэлэгт бэлэглэлээ. Алслагдмал орон нутгийн ард иргэд Тайванийн үзүүлж буй тусламжийн үр нөлөөг ийнхүү хүртэв.
Тайвань дахь Монголын соёлын нийгэмлэгийн энэ удаагийн эрүүл мэндийн салбарын тусламжид эмнэлгийн гар удирдлагатай 109 ор, 20 түрдэг ор багтаж байна. Эдгээрийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт ихэнхийг бэлэглэлээ.
Булган сумын Засаг дарга, сумын нэгдсэн эмнэлгийн дарга нар хэлэхдээ, “Тайваниас хандивласан эдгээр орыг саяхан шинээр ашиглалтад орсон сумын эмнэлэгтээ ашиглах бөгөөд өвчтнийг ая тухтай байдлаар хангахаас гадна эмнэлгийн орчин, эмч ажиллагсдад таатай ажиллах нөхцлийг бүрдүүллээ. Мөн Тайванийн тусламж хандивыг сум даяараа талархан хүлээж авч байна” гэсэн юм.
Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун, Тайвань дахь Монголын соёлын нийгэмлэгийн тэргүүн Баатар Хай нар Ховд аймагт хүрэлцэн очиж хандив гардуулах ёслолд оролцсон юм. Хуан Куо Рун дарга хэлэхдээ, Монгол Улсын Улаан загалмайн нийгэмлэг эдгээр хандивын орыг гаалийн татваргүй хилээр оруулахад тусалж, УИХ-ын гишүүн О.Батнасан дотоодын тээврийн зардлыг хариуцах зэргээр хамтын хүчин чармайлтаар ийнхүү хэрэгтэй эзэддээ хүрч байгаад баяртай байна гэлээ.



