x

Сошиал медиагийн сөрөг тал

Интернэт, мэдээллийн технологи, сошиал медиагууд сувгуудад асар олон давуу тал бий. Бидний амьдралыг эерэг болгож буй олон зүйл байгаа. Гэхдээ юм хэмжээнээсээ хэтрэх, зохисгүй хэрэглээ зэргээс болж сөрөг тал нь дийлэх гээд байдаг болжээ. Тухайлбал, хэт донтох, юманд төвлөрөхөө болих, сэтгэл хөдлөлөө сошиалаар экстрем, ёс зүйгүй, асар бүдүүлэг байдлаар илэрхийлэх гэх мэт. Нүдэн дээр эвдэрч байгаа цөөн биш таньдаг хүмүүсээ би жишээ нь твиттер, фэйсбүүк дээр харж байна. 

Сүүлийн үед сэтгэлзүйчид энэ талаар нэлээд судалгаа хийдэг болжээ. Тухайлбал, фэйсбүүк, снапчат, инстаграм зэрэг сошиал медиа сувгууд хүний мэдрэлийн системийг казиногийн тоглоомууд, кокаинтай яг адил донтуулж, аль болох их хэрэглэх хүсэл төрүүлдгийг Харвардын хэсэг судлаачид нийтлэл дээрээ баталж бичсэн байна. Яг нэг жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цахим сүлжээний видео тоглоомонд донтохыг сэтгэцийн эмгэг мөн гэж тодорхойлж хүлээн зөвшөөрсөн байна.

Сошиал медиагийн донтолтын суурь шалтгаан нь хүний өөртөө хэт итгэх, дэндүү бардам болох, эгогоо зөв удирдаж чадахгүй болох гэнэ. Мөрийтэй тоглоом, казино тоглож эхэлж байгаа хүн өөртөө итгэлтэй эхэлдэг ч сүүлдээ биеэ барьж чадахаа байгаад хамаг мөнгөө тавьж туугаад өрөнд ороод үлддэгтэй яг ижил аж. Сошиал дээр зүй бус үйлдэл гаргадаг, сенсааци, сөрөг мэдээлэл дээр суурилсан олон лайк, шэйр авах гэдэг хүмүүсийг бид эхнээсээ мэддэг болоод, ялгаад, фоллов хийхээ болих ёстой ажээ.

Нөгөө талаасаа сошиал медиа холыг ойртуулж, хоёрыг учруулдаг гэдэг ч үнэндээ виртуал ертөнц, хиймэл харилцааг шинээр бий болгож байна. Ялангуяа залуучууд, өсвөр насныхан улам бүр бие биенээсээ хөндийрч, амьд харилцаанаас холдож байгааг АНУ-ын сэтгэл судлаачид хэд хэдэн судалгаагаар баталжээ. Амьд харилцаа байхгүй болсноор залуусын өөртөө итгэх итгэл дагаад унадаг юм байна. Өсвөр насныханы амиа хорлолтын нэг шалтгаан нь үүнтэй холбоотой юм байна. Мөн дөнгөж сая Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар ганцаардлаас үүдэлтэй стресс залуус гэлтгүй бүх насныханд хамгийн том эрсдэл болоод гарч ирсэн байна. Ганцаардлаас үүдэлтэй депресс өдөрт 15 ширхэг тамхи татсантай адил сөрөг нөлөөг хүний биед үзүүлдэг гээд судалгааг гаргажээ. Ганц бие залуусаас гадна дотны найзгүй өсвөр насныхан, жинхэнэ анд нөхөргүй насанд хүрэгчид манай нийгмийн стрессийн эх булаг болоод байгаа юм биш үү?

Дараагийн нэг сөрөг тал бол атаархал, бусдад жөтөөрхөх, буруу зүгийн хор шар гэж судлаачид бичжээ. Сошиал медиа, чөлөөт хэвлэл мэдээллийн ачаар дурын хүн өөрийгөө дэлхийн өнцөг булан бүрт буй хэн нэгэнтэй шууд харьцуулж харах боломжтой болсон.

Найзуудынхаа авсан гоё машин, шинэ байр, танилуудынхаа аялаж буй буй зургууд, албан тушаал ахиад баярлаж буй таньдаг хүмүүс, шинэ утас авсан бусад үзүүлж буй хүмүүсийн постыг хараад ихэнх хүн дотроо атаархаж, үүнээсээ болоод стрессддэг гэж байна.

Хамгийн сонирхолтой дүгнэлт нь сошиал медиагийн донтолтын үндсэн шалтгаан нь хувь хүний комплекс, стресс, депресс, ганцаардал, уур бухимдал, нарсизм буюу өөртөө дурлаж эгодоо идүүлэх (Өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн бусдыг хайрлаж хэзээ ч чадахгүй гэж Аристотелийн хэлсэн үгнээс нарсизм шал өөр утгатай шүү), ФОМО буюу ямар нэг юмнаас хоцроод буй мэт мэдрэмжээс (FOMO fear of missing out) үүдэлтэй айдас гэж байна шүү. Энэ дүгнэлт дээр хэдүүлээ бас өөрсөд дээрээ давхар дүгнэлт хийх ёстой юм байна. Би лав байнга сөрөг коммент бичиж, утга учиргүй үгүйсгэсэн дайралт, бүдүүлэг харилцаатай хэд хэдэн хүмүүсийг жиргээ, нүүр номон дээрээ блок хийсэн. Байнга хүнд атаархаж, жөтөөрхөж явдаг хүмүүсийн том эрсдэл нь сэтгэц төдийгүй бүх биеийн эрүүл мэнд нь юм байна. Бага багаар тийм хүмүүс нойрондоо муу болж, биеийн дархлаа нь суларчхалдварт өвчин амархан тусч, зүрх ба хавдрын эмгэгтэй болох бодит эрсдэлтэй ажээ. Сөрөг энергитэй хүмүүс гээд бид хоорондоо ярьдаг даа. Тэрийг л хэлээд байх шиг байна. Атаархал бол өөртөө итгэлгүй хүмүүсийн гаргадаг үйлдэл. Иймээс залуусыг өөртөө итгэлтэй болгох нь чухал гэж эдгээр сэтгэлзүйчид зөвлөжээ.

"Сайн, зөвдүү" хүмүүс нь өөртөө итгэхээ больсон, "муу, буруудуу" хүмүүс нь өөртөө хэт итгэлтэй болсныг сошиал медиагийн өнөөгийн нөхцөл байдал батлаад байгаа юм болов уу? Эцэст нь сошиал медиад тэгтлээ донтоогүй ч гэсэн зохистой хэрэглэж сурах том хариуцлага та бидний өмнө байна. Аа тийм, ганцаардсан, стрессдсэн, бас согтуу үедээ сошиал медиагаас холхон байхыг соёлтой зөвлөсөн байсан шүү:)

В.Ганзориг 

newspress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан бичлэгт шалгалт эхлүүлэв 46 мин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 27 суманд 570 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж олгов 1 цаг 0 мин Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ 1 цаг 1 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 1 цаг 2 мин Увс аймгийн эмнэлэгт 20 гаруй хорт хавдрын хагалгааг амжилттай хийжээ 1 цаг 3 мин АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ 1 цаг 5 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 1 цаг 6 мин Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан шийдвэрийг CAS-ын цахим хуудаснаас арилгажээ 1 цаг 8 мин Өмнөд Солонгос шинэ үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээв 1 цаг 9 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов 1 цаг 11 мин УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 12 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 1 цаг 12 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цаг 51 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 15 цаг 55 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 15 цаг 56 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 16 цаг 24 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 16 цаг 26 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 16 цаг 30 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 16 цаг 34 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 16 цаг 42 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top