x

Нийслэлийн өмчит "Улаанбаатар спорт менежмент" ХХК байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Нийслэлийн ИТХ-ын XXIV хуралдаанаар Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн билээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хуралдааныг нээж “Шинээр томилогдсон Тэргүүлэгчдэд ажлын амжилт хүсье. Нийслэлийн иргэдтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, холбогдох байгуулллагад чиглэл өгч байдгаараа Тэргүүлэгчдийн хуралдаан чухал юм. Тиймээс хуралдааны дэгийг баримтлан ажиллахыг хүсье” гэв.

Тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүний анхны хурлаар "Улаанбаатар спорт менежмент" ХХК байгуулах тухай, "Улаанбаатар хөгжлийн корпораци" ХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчилж, үйл ажиллагааны журамд нь өөрчлөлт оруулах тухай, "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент" ХХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журам батлах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Налайх дүүрэг Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх саналыг дэмжих тухай, “Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэх журмыг шинэчлэн батлах журам”-ын төслийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэхийг дэмжих, Орон нутгийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө бүртгэж авах, бүртгэлээс хасах тухай, шагналд тодорхойлох тухай зэрэг 14 асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, "Азийн хүүхдүүд 2020" олон улсын спортын VII их наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спорт наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Эдгээр наадмыг зохион байгуулахын тулд шаардлагатай барилга, байгууламжийг барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгө төвлөрүүлэн зохицуулах үүрэг бүхий нийслэлийн өмчит "Улаанбаатар спорт менежмент" хаалттай хувьцаат компани байгуулах нь зүйтэй гэж холбогдох албанаас үзэн, Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ талаар хэлэлцүүлж буй юм.

Тэргүүлэгчдийн хуралдаанд уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулсан юм.  Тэрбээр танилцуулгын үеэр “Компанийн дүрмийг Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу боловсруулсан. Компанийн үүрэг нь тухайн наадмуудыг зохион байгуулах юм. Тухайн наадмуудыг зохион байгуулахад тодорхой санхүүжилт шаардагдана. Эх үүсвэрийг улс, нийслэлийн төсвөөс шийднэ. ТУЗ-д нь есөн гишүүн байна. Гурав нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, гурав нь наадам зохион байгуулах хорооны төлөөлөл байх юм. ТУЗ-ийн дарга нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байна гэж заасан. Компанийн удирдлага нь ТУЗ-өөс томилсон гүйцэтгэх захирал байна. Хэрэв компанид хохирол учруулсан бол өөрийн хөрөнгөөр хохирлыг барагдуулна” гэсэн юм.

Тэргүүлэгчид танилцуулгыг сонсоод тодруулга авсыг тоймлон хүргэе.

Тэргүүлэгч Б.Мөнхбат: -ТУЗ-ийн гишүүдэд тавих шаардлага ямар байх вэ. “Азийн хүүхдийн наадам”-ыг зохион байгуулах ажилд зарцуулахаар нийслэлээс төсөв тавьсан. Дахин нэмэг шаардлага бий юу?

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: -ТУЗ-ийн гишүүн холбогдох сургалтыг дүүргэж, гэрчилгээ авсан байх ёстой. 2019 оны төсөвт хүүхдийн бассейнд зориулж тодорхой хэсэгт нь хөрөнгө тавьсан. Барилга байгууламжид төсөв тавих, эсэхийг хэлж мэдэхгүй байна. Цогцолборын орчны тохижилтыг сайжруулах ажлыг нийслэл хариуцах болов уу.

Тэргүүлэгч Т.Цэрэнноров: -Спортын хоёр наадам дуусахаар тус компанийг татан буулгах уу?

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан:  Компанийн хөрөнгийг эзэнгүйдүүлэхгүйн тулд нийслэлийн өмчит байгууллага байгуулж байгаа юм. Наадмууд дуусахаар шууд татан буулгана гэж байхгүй.

Тэргүүлэгч Ш.Үнэнбат: -Засгийн газар ямар оролцоотой байх вэ. Оруулах хөрөнгө нь тодорхой болсон уу. "Олимпын хороо" зэрэг байгууллагыг үйл ажиллагаанд нь оруулах боломжтой юу. Дээрх компани тусгай зөвшөөрлөөр хийх ажлууд яригдана. Тусгай зөвшөөрлийн асуудлаа тогтоолын төсөлдөө тусгаж өгвөл зүгээр байна. 2023 он хүртэлх хугацаатайгаар байгуулах гэж байгаа юм байна. Зорилгоо байгуулсны дараа хувьчлах уу эсвэл хувьцаа эзэмшигч компани нь ажлыг үргэлжлүүлэх үү. Үйл ажиллагаа дууссаны дараа хувьцааг нь олон нийтэд худалдах уу.

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: -Засгийн газар 2019 оны төсвөөс тодорхой хөрөнгө гаргахгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэт үйлдвэр” компаниуд эхний ээлжид нийслэлтэй хамтран бассейн байгуулах юм. Дандаа улсын компани хөрөнгө оруулж байгаа тул нийслэлийн өмчит компани байгуулж байгаа юм. Наадмын үеэр 20 гаруй төрлийн тэмцээн болно. Тэгэхээр компани олон улсын түвшний үйл ажиллагаа явуулах нь гол юм. Тусгай зөвшөөрлийг компани байгуулсан хойно нь ярих ёстой. Хувьчлах асуудлыг 2023 оны үеийн хурал, хувьцаа эзэмшигч шийдэх байх. Олон нийтэд хувьцаагаа борлуулах бол компани байгуулсны дараа болон тодорхой үр дүнд хүрсний ярьж болох байх.

Тодруулга мэдээлэл авсны дараа Тэргүүлэгчид санал хэлсэн юм. Тухайлбал, Тэргүүлэгч Л.Нарантуяа “Энэ компанийг дээрх хоёр наадмыг зохион байгуулах зорилгоор байгуулж буй боловч цаашид олимпод оролцох баг тамирчнаа бэлдэх боломж бүрдүүлж байгаа ач холбогдолтой. Олимпын наадам нь хотоо хөгжүүлэх, эдийн засгаа бэхжүүлэх хөшүүрэг болдог. Тэгэхээр 2020 онд Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулах нь Улаанбаатарын хотын хөгжилд дэмтэй. Гэвч хугацааны хувьд тулгүй байна. Компани байгуулсны дараа ажлаа түргэвчлэх хэрэгтэй болов уу. Тиймээс хөрөнгийг нь яаралтай босгож, цогцолбороо олон улсын стандартын дагуу барих хэрэгтэй. Компанийн үйл ажиллагаанд амжилт хүсье” гэсэн юм.

Мөн Тэргүүлэгч Ж.Батбаясгалан, Т.Цэрэнноров нар ТУЗ-ийн дарга нь нийслэлийн Засаг дарга байна гэсэн заалтыг өөрчилж нийслэлийн ИТХ-ын дарга байна гэсэн санал оруулсан юм. Уг саналыг Тэргүүлэгчид хэлэлцэж, зарим өөрчлөлтийг оруулан тогтоолын төслийг баталлаа.

Ташрамд дурдахад, "Азийн хүүхдүүд" олон улсын спортын их наадмыг тивийн хүүхэд багачуудаар дамжуулан улсуудын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор дөрвөн жил тутам зохион байгуулдаг юм. Ирэх оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уг наадмыг зохион байгуулах товтой байгаа билээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.189.106)
    Jaran yamaand zuun uhna gedeg shig yum bolj bn. Holbooduudaa demjih baital iim teneg shuudver gargaj baih gej heleh ch ug alga daa.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан бичлэгт шалгалт эхлүүлэв 59 мин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 27 суманд 570 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж олгов 1 цаг 13 мин Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ 1 цаг 14 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 1 цаг 15 мин Увс аймгийн эмнэлэгт 20 гаруй хорт хавдрын хагалгааг амжилттай хийжээ 1 цаг 16 мин АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ 1 цаг 18 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 1 цаг 19 мин Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан шийдвэрийг CAS-ын цахим хуудаснаас арилгажээ 1 цаг 21 мин Өмнөд Солонгос шинэ үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээв 1 цаг 22 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов 1 цаг 24 мин УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 25 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 1 цаг 25 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 4 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 16 цаг 8 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 16 цаг 9 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 16 цаг 37 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 16 цаг 39 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 16 цаг 43 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 16 цаг 47 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 16 цаг 55 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top