x

Жудаггүй бөхчүүдийг жудагтай болгоход сануулга багадна, Ц.Магалжав дарга аа

Үндэсний бөхийг монголчууд үзэх дуртай. Бөхчүүддээ ч хайртай, тэднийг хүндлэхийн дээдээр хүндэлж ирсэн. Цаашид ч хүндлээд явах нь ойлгомжтой. 

Гэвч үндэсний бөхөд байдаг цөөхөн хэдэн асуудал энэхүү спортын нэр хүндийг шавартай хутгах нь. Эхнийх нь бөхчүүдийн жудаг, ёс зүй. Хоёр дахь нь допинг. Гурав дахь нь найраа. Ийм гурван сэдвийн хүрээнд амтай болгон ярьж байна. Мэдээж энэ тухай яригсдын олонх нь сонирхогч. Тэр хэрээр алдаа дутагдал гаргасан бөхчүүдийг шүүмжлэх бус доромжилж байна.

Сүүлийн үед бөхчүүдийн ааш авир ч дийлдэхээ больж. Хамгийн сүүлийн жишээ уржигдар болсон арслан цолны хүндэтгэлийн барилдаан. Улсын харцага Б.Бат-Өлзий учраа бөхөө өшиглөхийг завдсан. Бөхийн өргөөнд, цэнхэр дэлгэцээр олон ч хүн харж эсэргүүцлээ илэрхийлсэн. Үнэндээ аймгийн арслан Б.Сумъяабат санаатайгаар татаагүй нь ойлгомжтой. Манай бөхчүүд унахдаа унаснаа хүлээн зөвшөөрч сураагүй учраас найдвартай унагаах гэж л дөрөв хөллөсөн байхад нь татаж өвдөглүүлсэн байх. Харин үүнд Б.Бат-Өлзий харцага эгдүүцэж, бөхийн дэвжээг зодооны ринг болгох шахлаа. Ууртай, омголон байж болно. Гэхдээ хаана, хэзээ гаргах вэ гэдэгт суралцмаар.

Түүнчлэн бямба гаригт болсон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Өвөрхангайн Цэдэнсодном арслангийн үйлдлийг бас дурдъя. Хөлийн цэц бол бүх шийдвэрийг гаргах ёстой, гэхдээ үнэн зөвөөр. Харамсалтай нь, өнөөдөр хөлийн цэцийн шийдвэрийг үл хүндэтгэсэн байдал олонтаа гарах болж. Бүр доромжилж, занах нь энүүхэнд ажээ. Учраа бөхөө ширүүлэх нь ч дүүрч. Бөх бол тулааны нэг төрөл гэж зарим нь тайлбарладаг. Тэглээ гээд ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг болчихвол үндэсний бөхийн нэр хүнд өснө. Нэг бөх алдаа гаргалаа гэхэд манайхан нийтээр нь бөхчүүдээ муулж, шүүмжлэх болсон. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдэг үгний тод жишээ энэ.

Тэгвэл үүнээс салахын тулд Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд, ёс зүйн хороо нь сахилгын арга хэмжээгээ чангатгамаар. Тухайлбал, уржигдар болсон барилдаанд Б.Бат-Өлзий харцагын гаргасан үйлдэлд МҮБХ-ныхон арга хэмжээ авахдаа сануулга өгч, давааных нь урамшууллыг өгөөгүй аж. Өнөөдрийг хүртэл Б.Бат-Өлзий харцага ч бөхөд хайртай ард түмнээс уучлалт гуйсангүй. Ерөөсөө бөхийн зүлэг ногоон дэвжээг зодооны талбар мэтээр ойлгож, сэтгэн учраа бөхдөө хүндэтгэлгүй хандсан бөхчүүдийг тодорхой хугацаанд барилдаанд оролцуулахгүй байвал ямар вэ.

Жишээлбэл, улсын харцага Б.Бат-Өлзийг зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө давааны мөнгө хасахаас гадна 2-3 барилдаанд оролцох эрхийг нь хасах гэх мэтээр. Хэрвээ ийм зүй тогтолд шилжвэл бөхчүүдийн ёс зүй одоогийнхоос дээрдэх магадлалтай. Түүнээс биш сануулаад л, торгоод л өнгөрөөвөл хариуцлага тооцсон болохгүй биз. Яг үнэндээ улсын цолтой бөхчүүд давааны мөнгөөр дутахгүй. Тиймээс толгойдоо нэгийг бодох хэмжээний сахилгын шийтгэл оноодог болъё. Товчхондоо бол жудаггүй бөхчүүдийг гэгээрүүлэхэд сануулга багадна. Сануулгыг үл хайхардаг бөх манай үндэсний бөхөд нэг биш нэлээд хэд бий. Доогуур цолтондоо түрэмгий, эрэмгий ханддаг, санаатайгаар учраа бөхөө нудардаг гээд тоочвол олон алдаа дутагдал байдаг. Ийм алдааг залуу бөхчүүддээ үлгэр дуурайлал үзүүлэх ёстой үндэсний бөхийн өндөр цолтнууд ихэвчлэн гаргадаг нь харамсалтай. Мөн аймгийн арслангууд уваагүй үйлдэл гаргаж, учраа бөхөө элдэвлэх, дарамтлах тохиолдол цөөнгүй гарч байгааг орон нутгийн наадмын үеэр харж болно. Энэ удаа зөвхөн ёс зүйн асуудлыг хөндлөө. Допинг, найраа бол тусдаа асуудал.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ДҮРЭМДЭЭ УРЬДЧИЛААД САНУУЛЧИХ ! ! ! (66.181.160.15)
    САНУУЛААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ ШУУД ЭХНИЙ УДАА 3 УДААГЫН БАРИЛДААНААС ХАС ДАХИН ДАВТВАЛ 6 САРААС 2 ЖИЛ ГУРАВ ДАХИА БОЛВОЛ 3 - 5 ЖИЛ ЭРХИЙГ НЬ ШУУД ХАСАЖ БАЙ ! ! !
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      ЯГ ҮНЭН !
      2019 оны 05 сарын 09
  • ЗОЧИН (103.57.94.88)
    БӨХ БОЛ БӨХ ЖУДАГ МУДАГ ГЭЭД ЗӨӨЛӨН ЭНЭ ТЭР ГЭЖ НЯРАЙ НЯЛЗРАЙ ЮМ ЯРЬЖ СОЛИОРЧ БАЙХААР БОЛОХ БОЛОХГҮЙ ДҮРМЭЭ САЙН БАТЛААД ЯПОНЫ СУМО ШИГ ЗӨВ ЧАНГА ШҮҮЖ СУР
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан бичлэгт шалгалт эхлүүлэв 1 цаг 1 мин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 27 суманд 570 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж олгов 1 цаг 15 мин Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ 1 цаг 16 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 1 цаг 17 мин Увс аймгийн эмнэлэгт 20 гаруй хорт хавдрын хагалгааг амжилттай хийжээ 1 цаг 18 мин АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ 1 цаг 20 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 1 цаг 21 мин Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан шийдвэрийг CAS-ын цахим хуудаснаас арилгажээ 1 цаг 23 мин Өмнөд Солонгос шинэ үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээв 1 цаг 24 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов 1 цаг 26 мин УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 27 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 1 цаг 27 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 6 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 16 цаг 10 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 16 цаг 11 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 16 цаг 39 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 16 цаг 41 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 16 цаг 45 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 16 цаг 49 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 16 цаг 57 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top