x

Яармагийн гүүрийн бүтээн байгуулалт энэ оны 11 сард дуусна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Яармагийн шинэ гүүрийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. Энэ нь 250,2 урт,  20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болох юм. Үндсэн гэрээгээрээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээлгэж өгөх юм байна. Гэхдээ ажил 70 хувьтай явж байгаа тул 7 дугаар сарын 11 буюу наадмын өмнө шинэ үндсэн гүүрээ ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээх зорилго тавьжээ. Мөн хуучин гүүрийг засах ажилд орж, 11 дүгээр сар гэхэд хоёр гүүрийг хөдөлгөөнд оруулахаар төлөвлөн ажиллаж буйг ажил гүйцэтгэгчид хэлж байлаа. Төлөвлөсөн ажил графикийн дагуу, 24 цагаар, яг цагтаа явж байгаа аж.

Хотын дарга С.Батболд технологийн горим, хугацааны хувьд яаж явж байгааг энэ үеэр тодрууллаа. “Гүүрийн ажил технологийн дагуу, нэлээд шахуу, шаргуу явж байгаа. Энэ оны гуравдугаар сарын 20-ноос гүүрийн бэлтгэл ажил эхэлсэн. Үндсэн хэсгийг наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэдгийг Зөвлөх компанийн хяналтын багийн ахлагч хэлж байв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн дундуур урсдаг Туул гол дээгүүрх гүүр 1960-аад оны эхээр ашиглалтад орсон. Бараг 60 жилийн насжилттай. Яармаг, Сонсголон, Баянзүрхийн зэрэг хуучин гүүрүүдийг иж бүрнээр шинэчилж байна. Зайсангийн гүүр үлдэж байгаа. Хотын төв дэх гүүр учраас Зайсангийн гүүрийг нэлээд гоёмсог хийхээр зураг төсөл гаргасан. Үүнийг хот өөрийн төсвөөр хийх бодолтой байгаа. Ингэснээр Туул гол дээгүүрх гүүрэн байгууламж бүгд шинэчлэгдэнэ.

Яармагийн гүүр бол нийслэл рүү баруун урдаасаа ордог хамгийн том гарц төдийгүй Улаанбаатар хотыг Олон улсын нисэх онгоцны буудалтай холбодог. Мөн бид Яармагт Улаанбаатар хотын бизнесийн шинэ төвийг цогцлоохоор болж байгаа. Энэ нь уг гүүрийн ач холбогдлыг улам нэмж байна. Шинэ гүүрийн шавыг бид өнгөрсөн жилийн тавдугаар сард тавьсан. 2017 оны зун, намар эрчимтэй ажилласан. Графикийн дагуу 2019 оны нэгдүгээр сард ашиглалтад өгөх боловч барьж буй компаниудын амлаж байгаагаар үндсэн гүүрээ энэ оны наадмын өмнө ашглалтад оруулъя. Туслах гүүр, замуудаа 10 дугаар сард оруулъя гэж байгаа. Ингэснээр 10 дугаар сар гэхэд нийслэлчүүд цоо шинэ гүүртэй болно гэсэн үг. Баянзүрхийн гүүрийн ажил 4 дүгээр сарын 5-нд эхэлсэн. Энэ зундаа гүүрийн тулгуур, дам нуруу тавих ажил хийнэ. Энэ ажлууд бүгд 2019 оны өвөл гэхэд дууссан байхаар төлөвлөөд байна.

Яармагийн гүүр Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмэхээр гүүр болно. Дан гүүр биш, уулын арын замаас орж ирсэн давхар гүүр болно. Цаашаа гуравдугаар цахилгаан станцын уулзвар, хотын төв, Гурвалжингийн гүүр рүү явах туслах гүүрүүдтэй болно. Ажилд нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хяналт тавиад ажиллаж байна” гэж ярилаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 11 цаг 3 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 11 цаг 4 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 11 цаг 6 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 11 цаг 8 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 11 цаг 8 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 11 цаг 9 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 11 цаг 10 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 11 цаг 12 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цаг 14 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 13 цаг 14 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 13 цаг 15 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 13 цаг 20 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 13 цаг 21 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 13 цаг 22 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 13 цаг 24 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 13 цаг 57 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 13 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 14 цаг 1 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 15 цаг 31 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 15 цаг 31 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top