Увс аймгийн Улаангом суманд өчигдөр тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай бид мэдээлсэн.
Үүний дагуу Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон холбогдох мэргэжлийн байгууллагууд шинжилгээ авч, онош тодруулах болон тархвар зүйн судалгаа эхлүүлсэн.
Молекул биологийн аргаар батлагдах хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм.
Тэгвэл лабораторийн шинжилгээний хариу өнөөдөр 13:15 цагт гарч, онош тарваган тахал биш болох нь тогтоогдсон байна. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.



