Энэ сарын 4-нд Сүхбаатар дүүрэг 9-р хорооны нутаг дэвсгэрт, байрны гадаа дөрвөн сартай охин хүүхдийг орхиж явсан хэрэг гарсан байна. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад тухайн өдрийн 21:00 цагт ирсэн байна.
Дөрвөн сартай хүүхдийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Түр хамгаалах байранд хүргэсэн бөгөөд хүүхдийн биеийн байдал хэвийн, эмч, нийгмийн ажилтнуудын асаргаанд байгаа аж.
Харин цагдаагийн байгууллагаас хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг нь эрэн сурвалжилж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийг төөрүүлэх, орхиж явах нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлагыг хүлээлгэдэг билээ.



