x

Тарваган тахлын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сунгаж магадгүй

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р багийн нутаг Цагааннуур тосгонд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-нд хоёр иргэн тарваган тахлын шинж тэмдэг бүхий өвчнөөр өвчилж, нас баржээ.

Тухайн иргэд нэг гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд нөхөр “Т” нь дөрөвдүгээр сарын 28-ны өдөр, эхнэр “Р” нь хүнд байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээ хийлгэж байгаад тавдугаар сарын 1-ний өдөр нас барсан байна.

Тарваган тахал нь уушгины, булчирхайн, залгиур хоолойн, гэдэсний, арьсны гэсэн таван хэлбэрээр өвчилдөг. Тэгвэл иргэн “Т” нь гэдэсний, иргэн “Р” булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр тогтоогджээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх үүднээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зургаа хоног Цагааннуур тосгон, Өлгий сум, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хорио цээрийн дэглэм тогтоож, орж гарах бүх хөдөлгөөнийг болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж. Мөн хорио цээр тогтоосон бүсэд хэд хэдэн орны жуулчид байгаа юм байна.

Тарваган тахлаар өвчилж нас барсан иргэдийн нэгдүгээр хавьтагч болох хүмүүсийг байнгын эмчийн хяналтанд байлгаж, өдөрт 3-4 удаагийн үзлэг хийж, зохих шинжилгээг авч, эмийн эмчилгээг хийж байгаа ба одоогоор өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өглөө.

Тарваган тахлын халдварын нууц үе зургаа хоног байдаг. Энэ хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй дахин тохиолдол бүртгэгдээгүй бол хорио цээрийн дэглэмийг бууруулдаг юм байна. Тиймээс өнөөдөр Баян-Өлгий аймгийн онцгой комисс хуралдаж хорио цээрийн дэглэмийг тэлэх, хумих болон сунгах эсэх талаар шийдвэрийг гаргах юм байна.

Түүнчлэн өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд тарваган тахал өвчний сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ.

Үүний дагуу Увс аймгийн ЗӨСТ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд шинжилгээ авч, онош тодруулах болон тархвар зүйн судалгаа эхлүүлэн ажиллаж, шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна.

Аймгийн онцгой комисс хуралдаж, үйл ажиллагааны чиглэлийг гаргаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Нэгдүгээр хавьтлуудыг илрүүлэх тархвар зүйн судалгаагаар 16 хүн байгааг илрүүлж, хавьтлын дэлгэрэнгүй судалгаа хийж байгаа юм байна.

ЗӨСҮТ-өөс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа ба иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;

  • Тарваганы түүхий эд, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;

  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;

  • Тарваган тахлын дархлаажуулалтанд жил бүр хамрагдах;

  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай дуудлага өгнө үү.

 Эх сурвалж: МХЕГ, ЗӨСҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан бичлэгт шалгалт эхлүүлэв 1 цаг 2 мин “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 27 суманд 570 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж олгов 1 цаг 16 мин Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ 1 цаг 17 мин Морингийн даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина 1 цаг 18 мин Увс аймгийн эмнэлэгт 20 гаруй хорт хавдрын хагалгааг амжилттай хийжээ 1 цаг 19 мин АНУ-ын ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ 1 цаг 21 мин Өнөөдөр болох үйл явдлын товчоон 1 цаг 22 мин Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг хассан шийдвэрийг CAS-ын цахим хуудаснаас арилгажээ 1 цаг 24 мин Өмнөд Солонгос шинэ үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээв 1 цаг 25 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдааны тов 1 цаг 27 мин УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 28 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 1 цаг 28 мин Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 7 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 16 цаг 11 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 16 цаг 12 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 16 цаг 40 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 16 цаг 42 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 16 цаг 46 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 16 цаг 50 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 16 цаг 58 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top