x

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян эхлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийг оролцуулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аян эхлүүлэх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хийлээ.

Сүрьеэ өвчин 1990-ээд оноос дэлхий дахинд дахин сэргэж буй халдварт өвчний тоонд зүй ёсоор орж байна. ДЭМБ-ын тооцоолсноор 2016 онд 10.4 сая хүн шинээр өвчилж, 1.7 сая хүн уг өвчний улмаас нас барсан байна. Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орны тоонд орж байгаа юм. Өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 182 байгаа нь дэлхийн дунджаас өндөр аж. Аян хэрэгжсэнээр сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлэг хавьтал, халдвар хамгааллын тусламж үйлчилгээнд шаардагдах хүний нөөц, тоног төхөөрөмж, үйлчилгээний чанар хүртээмж сайжрах зэрэг олон эерэг үзүүлэлт гарах юм байна. Зөвлөлийн гишүүд аяныг зохион явуулах нь зүйтэй хэмээн дэмжлээ.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн танилцуулгыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч Д.Авирмэд танилцуулсан. Уг хөтөлбөр нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл, аюулгүй, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох зорилготой юм. 3 үе шаттай хэрэгжих энэ төслийг Азийн хөгжлийн банк хамтран санхүүжүүлж байгаа. Хөтөлбөрийн эхний шат хэрэгжсэнээр Баянхошуу, Сэлбэ дэд төвд нийт 7.57га талбай бүхий ногоон байгууламж бий болж, хотын ногоон байгууламж нэмэгдэнэ. Мөн дэд төв тус бүрт 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулах, 1 ээлжинд 100 суралцагч хүлээн авах МСҮТ байгуулах юм. Төслийн хүрээнд дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто замын сүлжээ, цахилгаан холбоо, нийгмийн барилга байгууламжууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Засаг даргын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөр батлах тухай”, “Улаанбаатар бүс, хот орчмын хог төлөвлөлтийн судалгаа, зураг, үр дүнгийн тухай танилцуулга” зэрэг асуудлыг   хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 11 цаг 16 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 11 цаг 17 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 11 цаг 19 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 11 цаг 20 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 11 цаг 21 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 11 цаг 22 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 11 цаг 23 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 11 цаг 25 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цаг 27 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 13 цаг 27 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 13 цаг 28 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 13 цаг 33 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 13 цаг 34 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 13 цаг 35 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 13 цаг 37 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 14 цаг 10 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 14 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 14 цаг 14 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 15 цаг 44 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 15 цаг 44 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top