x

“Бүс ба зам” чуулга уулзалтад 37 орны тэргүүн нар оролцоно

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 25-наас 27-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулах “Бүс ба Зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын талаар мэдээлэл хийлээ.

Хоёр дахь удаагийн “Бүс ба Зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад 150 гаруй орон, 90 гаруй ОУБ-ын 5000 гаруй төлөөлөгч оролцоно.

Чуулга уулзалтын хөтөлбөрт дараах хуралдаанууд багтжээ. Тухайлбал, 25-ны өдөр 12 салбар хуралдаан болон аж ахуйн нэгжүүдийн их хурал, 26-ны өдөр нээлтийн ёслол, дээд түвшний хуралдаан, 27-ны өдөр төр, засгийн тэргүүн нарын дугуй ширээний хуралдаан зохион байгуулагдах аж.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээх ёслолд оролцож үг хэлэх бөгөөд удирдагчдын дугуй ширээний уулзалтыг удирдан явуулна. Тэрээр хурлын дараа гадаад, дотоодын сэтгүүлчдэд хурлын үр дүнгийн талаар мэдээлэл хийх юм байна.

Одоогийн байдлаар 37 орны төр, засгийн тэргүүнүүд дугуй ширээний уулзалтад оролцох төлөвтэй байна. Мөн НҮБ-ын ЕНБД болон Олон улсын Валютын сангийн захирал мөн тус хуралдаанд оролцох юм. Мөн Франц, Герман, Англи, Испани, Япон, БНСУ, ЕХ-ноос итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох юм.

Хоёр дахь удаагийн “Бүс ба Зам” олон улсын өндөр дээд хэмжээний чуулга уулзалт нь 2019 оны БНХАУ-ын гадаад харилцааны хамгийн том, чухал уулзалт” гэдгийг Ван И сайд онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 24-28-нд БНХАУ-д төрийн айлчлал хийх бөгөөд “Бүс ба Зам” хуралд оролцоно.

Сануулан дурдахад, Анхдугаар удаагийн “Бүс ба Зам” олон улсын түвшний хурал 2017 оны 5-р сард Бээжин хотноо болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байсан билээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 26 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 1 цаг 7 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 1 цаг 11 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 2 цаг 5 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 2 цаг 24 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? 2 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 2 цаг 51 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 15 цаг 22 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 15 цаг 27 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 17 цаг 10 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 17 цаг 24 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 18 цаг 29 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 19 цаг 16 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 19 цаг 34 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 21 цаг 39 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 23 цаг 23 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 23 цаг 50 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ Өчигдөр 10 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл Өчигдөр 09 цаг 44 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Эрх чөлөөний үнэ цэнэ Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top