x

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Европ болон Хойд Америкт айлчилна

Ирэх зургадугаар сард Японы Осака хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Европ болон Хойд Америкийн орнуудад айлчилхаар болжээ. 

Шинзо Абэ Франц, Итали, Словак, Бельги, АНУ, Канадад айлчилж, тэдгээр орны удирдагчидтай уулзах аж. Тэрээр өнөөдөр айлчиллаа эхлүүлж байгаа юм байна. 

Шинзо Абэ Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой уулзах үеэрээ гал түймэрт сүйдсэн Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлах ажилд дэмжлэг үзүүлэхийг санал болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэд “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэх юм байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтын үеэр, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх ажээ. Хоёр орны удирдагчид мөн өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Япон-АНУ-ын худалдааны хэлэлцээний шинэ үе шатыг хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ирэх тавдугаар сард Японд айлчлахаар төлөвлөж байгаа нь тус улсын шинэ эзэн хаантай уулзах анхны гадаад орны удирдагч болох аж. Мөн АНУ-ын ерөнхийлөгч ирэх зургадугаар сард Осака хотноо болох “Их 20”-ийн уулзалтад оролцоно. Ингэснээр Шинзо.Абэ, Доналд Трамп нар гурван сарын хугацаанд гурван удаа уулзах юм байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 4 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 31 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 3 цаг 13 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 3 цаг 24 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 3 цаг 40 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 3 цаг 52 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 3 цаг 58 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 4 цаг 4 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 4 цаг 8 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 20 цаг 7 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 21 цаг 3 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 23 цаг 55 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал Өчигдөр 09 цаг 42 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэл... Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
Top