x

Хакүко М.Даваажаргал Монгол улсын харьяатаас гарах хүсэлтээ өгсөн үү

Японы мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол улсын харьяатаас гарах хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн долоо хоногт өгсөн талаар өчигдрөөс манай зарим хэвлэлээр гарч эхэллээ. Мөн түүнийг 2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба ийм хүсэлт "Ирээгүй" гэсэн юм.

Тэрбээр зодог тайлсаныхаа дараа өөрийн гэсэн дэвжээ байгуулахын тулд ийм шийдвэр гаргасанаа "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт Асашёорюү Д.Дагвадорж аваргатай ярилцаж байхдаа хэлж байсан юм. Учир нь Сүмо бөхийн холбооны дүрмэнд зодог тайлаад ояката болж, дэвжээ нээх эрхийг зөвхөн Японы иргэнд л өгнө гэсэн заалттай байдаг байна.

Тэгэхээр амьдралаа зориулж, Сүмо бөхийн хөгжил дэвшилд нь хамаг хүчээ зориулсан хүн энэ ертөнцдөө үлдэхийн тулд хүссэн хүсээгүй иргэншлээ өөрчлөхөөс өөр аргагүй байх. Их спортод хүчин зүтгэсэн тамирчин хүн мэдсэн сурснаа хойч үедээ үлдээж, өөрийн шавиа бэлтгэх хүсэлтэй байдаг. Тэр тусмаа зүгээр нэг барилдаагүй, олон жилийн түүхтэй сүмо бөхийн бараг бүх рекордыг шинэчлэн тогтоож, шинэ түвшинд гаргасан Их аваргын хувьд өөрийн дэвжээтэй болох хүсэлтэй нь ойлгомжтой. Өөрөө ч энэ талаар олон жил ярьж байсан билээ.

Магадгүй Их аварга маань Японы иргэн болсоноор өөрийн нэрээр дэвжээ байгуулж, монголын хувьд анхны их аваргын дэвжээтэй болж олон олон Монгол бөхчүүд барилдах боломж  бий болох ч юм билүү. Цаашлаад монгол залуу Японы сүмо бөхийн холбооны тэргүүн болохыг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бүхэн түүний чин хүсэл ч байж болох юм. 

Хэрвээ Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол улсын харьяатаас гарах хүсэлт өгвөл эхлээд хүсэлтээ Япон улсад суугаа Монгол улсын ЭСЯ-аар дамжуулах юм байна. Мөн Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ ирүүлсэн бол хуулийн дагуу эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг тул зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй юм. 

Харин энэ талаар Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тодруулахад "Тийм хүсэлт манайд ирээгүй" гэсэн хариу өглөө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Соронз (202.9.45.169)
    Мөнхбатын Даваажаргал эх ороноо голсон муу гөлөг тонил цаашаа
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top