Хятад болон Монголын төлөөлөгчид Улаанбаатарт уулзах үеэрээ Говийн баавгай гэгдэх Мазаалайг хамгаалах үйлсэд 17.5 сая ам.долларын техникийн тусламж үзүүлэхээр болжээ. БНХАУ-ын ЭСЯ-ны худалдааны төлөөлөгч Сун Вейрен болон БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нар уулзахдаа мазаалай хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан байна. Гурван жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл энэ зунаас эхлэн хэрэгжиж эхлэх ажээ.
Дэлхийн зөвхөн манай улсад л байх мазаалай баавгайн тоо толгой идэш тэжээлийн дутмагшилаас шалтгаалан эрс цөөрч ердөө 28-хан ширхэг үлдээд байна. Хэдийгээр жимс, жимсгэнэ, элдэв төрлийн мэрэгч амьтдаар хооллодог ч хүний гараар бүтсэн идэш тэжээл идэхэд үр дүнд хүрэхгүй байгаа ажээ.
Эх сурвалж: NEWSPRESS.MN



