x

Тусгаар байх эрхээ ШХАБ-д тушаах уу?

Монгол Улс ШХАБ-д элсэх нь гэсэн яриа хоёр сарын өмнө улс төрийн хүрээнд дуулиан тарьсан. Улстөрчид, улс төр судлаачдаас эхлээд дипломатууд, эдийн засагчид, нийтлэлчид гээд энэ талаар байр сууриа илэрхийлээгүй хүн бараг үгүй. Яагаад гэнэт ШХАБ-д элсэх тухай яриа гарав. Ийм мэдээлэл гаргах нь хэнд ашигтай байв гээд олон асуулт урган гарна. Юуны өмнө энэ бол анх удаа гарч байгаа яриа биш. Өмнө нь ч ийм санаанууд цухалздаг байсан. Гэхдээ энэ удаа илүү өндрөөс шидсэн чулуу байж мэдэхээр байгаа нь хамгийн ноцтой. ШХАБ-д Монгол Улсыг элсүүлэх сонирхол өнөөгийн эрх баригчдад байна гэсэн мэдээлэл олон нийтэд хүрмэгц Гадаад харилцааны яам ёс төдий, бөөрөнхийлсөн мэдэгдэл гаргасан. Товчхондоо бол уг мэдэгдэлд ШХАБ-д элсэх асуудал яригдаж байгааг шууд үгүйсгээгүй байв.

Харин олон нийт хийгээд судлаачид, ажиглагчдын хувьд ШХАБ-д элсэхийг эрс эсэргүүцэж буй юм. Тийнхүү эсэргүүцэх үндэслэл ч хангалттай бий. Манай улс ШХАБ-д элсвэл юуны түрүүнд тус байгууллагын дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөх ёстой болно. Энэхүү олон улсын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болсон улс эхний ээлжид 28 заалтыг дагаж мөрдөх үүрэг хүлээдэг аж. Нэг ёсондоо үүрэг, хариуцлага хүлээнэ гэсэн үг. Эдгээр заалтын цаана юу ч нуугдаж байж болох юм. Энэ нь нэг ёсондоо хөвөнд боосон чулуу гэдэг шиг л юм. Ингээд гишүүн болсны дараа хэсэг хугацааны 30 заалт нэмэгдэж орж ирдэг байна. ШХАБ-ын энэ олон гэрээ, заалт, дүрэм журмууд бол гишүүн орнуудынхаа бие даасан байдлыг шууд үгүй хийх аюултай занга гэж болно. Үнэгүй бяслаг хавханд л бий гэдэг энэ.

ШХАБ-ын гишүүн орнуудын гол тоглогчид нь манай хоёр хөрш. Тиймээс энэ байгууллагад өнөөдөр элслээ л бол маргаашнаас ОХУ, БНХАУ-ын хууль Монголын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр хэрэгжих үндэслэлтэй болно. Наад захын жишээ энэ. Цаашилбал бүрэн эрхт тусгаар улсын статус бүрхэг болж ирнэ. Газар нутгийн бүтэн байдал цайнд дүрсэн гамбир шиг болно. БНХАУ Тажикстаныг асар их хэмжээний өрөөр баглаж байгаад газар нутгийнх нь тодорхой хэсгийг цэвэрхэн дээрэмдээд авчихсан ойрын жишээг л санах хэрэгтэй. ШХАБ-ын гэрээний шантааж байв. Тажикстан ШХАБ гэдэг занганд хавхийтэл хавчигдсан тул яаж ч чадалгүйгээр чимээгүйхэн эмтэрч сэмэрсэн гашуун сургамж бэлэн байна. Ийнхүү олон улсын нийгэмлэг гэдэг малгайн дор орчин үеийн газар нутгийн дээрэм, түрэмгийлэл үйлдэгддэг болсон ажээ.

Угаасаа ШХАБ гэдэг бол анх үүсэн байгуулагдсан зорилго нь гишүүн улс орнуудынхаа хил хязгаар, газар нутгийн маргааныг шийдвэрлэх, цэрэг, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллахад чиглэж байсан юм. Гэтэл Монгол хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа хил хязгаарын ямар нэгэн зөрчил маргаангүй, төвийг сахисан байр сууриа зарласан улс атал цөөн улстөрчийн хүрээнээс ШХАБ-д элсэх сонирхол цухалзах болсон нь аюулын харанга дэлдэж буй юм. Энэ оны эхээр ийм яриа гарсан нь ч санамсаргүй хэрэг биш бололтой. Ирэх наймдугаар сард тэмдэглэх Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх үеэр Монгол Улс ШХАБ-д элсэхээ албан бусаар зарлах гэж байгаа гэдэг мэдээлэл ч байна.

Асуудал ийм дээрээ тулсан бол ноцтой. ШХАБ-д элсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийднэ. Гэсэн хэдий ч өнөөгийн УИХ “сэлэм эргүүлэх” зарчмаар асуудлыг шийдээд байгаагаас харвал яаж ч мэдэхээр. Тиймээс “Ард түмэн минь сонор соргог байгтун” гэхээс өөр арга алга.

ШХАБ-д элсэхийн сөрөг талыг Монголын Геополитикийн хүрээлэнгийн захирал, Элчин сайд, доктор Ж.Чойнхор жил гаруйн өмнө тодорхойлж байжээ. Тэрээр юуны түрүүнд ШХАБ-д элссэнээр бие даасан гадаад бодлого явуулж байгаа одоогийн боломж хумигдана гэдгийг онцолжээ. Учир нь ШХАБ-ын дүрэм журам, гишүүн орнуудын уялдуулан зохицуулсан гадаад бодлого, үйл ажиллагааны чиг шугамыг юуны өмнө чухалчлан анхаарч дагаж мөрдөх хэрэгтэй болно гэсэн үг. Дэлхийн улс төрийн бодлого, олон улсын харилцаанд гарч буй аливаа асуудалд манай улс өөрийн гэсэн өвөрмөц байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжгүй болно.

Бас нэг том сөрөг үр дагавар нь гурав дахь хөршийн бодлого үндсэндээ байхгүй. Хүчирхэг хоёр хөршийн дунд орших манай улс гурав дахь хөршүүдтэйгээ найрсаг харилцааг хөгжүүлэхийг эрхэмлэдэг. Гэтэл ШХАБ-ын гишүүн орорн боллоо гэхэд гуравдахь хөрш гэж тодорхойлсон улс орнуудын итгэлцэл, хамтын ажиллагааны бодлогод ан цав гарах аюултай.

“Геополитикийн асуудал гэгч нь хийсвэр ч юм шиг, бидэнд хүртээлгүй хол ч юм шиг санагдаж болох юм. Зарим нэг судлаач бүр байчхаад геополитик нь бага оронд хүртээлгүй, том гүрнүүдийн бодлого юм шиг бичсэн нь бий. Гэвч нэг л өдөр хоолой дээр тулаад ирдэг ярвигтай асуудал гэдгийг бусдын гашуун туршлага, ердөө л өнгөрсөн зуунд бидний монголчуудад тохиож байсан туйлын хүнд бэрх цаг үеүд, бас энд тэндэхийн хэрэг явдлын өнөө цагийн өрнөлт аяндаа харуулаад байна биш үү. Харин жижиг орон гэдэг бол томцуултай зиндаархах гэсэндээ бус хэрэгтэй мөчид амиа хоохойлох арга замыг цаг ямагт эрэлхийлж олчхоод “дайснаа ирэхээр дариа нухахгүй” шиг байвал болох нь тэр шүү дээ. Хэн нэгнийг дагаж гүйхгүй, хэлүүлж дөрлүүлэхгүй, өнөө маргаашийн ашиг унацыг бодохгүй, “өөрөө өөртөө зөв” гэдэг өвгөдийнхөө мэргэн үгийг даган, алс хэтийн бодлоготой байж, газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ зольсон ухаалаг, баатарлаг монгол эрсийн эр зориг, эрхэмлэн захисан гэрээсийг санан санан туйлын хариуцлагатайгаар тунгаан байж эл асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэл төгс байна” хэмээн Ж.Чойнхор Элчин сайд онцолсон нь учиртай.

Эцэст нь хэлэхэд ШХАБ Ази-Европ дахь хүчээ өсгөхийн тулд Иранаас гадна манай улсыг жинхэнэ гишүүнээ болгохоор мэрийж байгаа гэсэн тайлбар бий. Иран ШХАБ-ын гишүүн болбол ШХАБ-ын бүх улс бидний гуравдагч хөрш АНУ-ын хоригт орно. Монголыг гуравдагч хөршгүй, төвийг сахисан бодлогогүй, ШХАБ буюу хэрэг дээрээ хоёр том хөршөөсөө хэт хараат болгох гээгүй л юм бол ийм л занга руу бид өөрсдөө зүтгэх ёсгүй.

Г.Ууганбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 48 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 1 цаг 6 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? 1 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 1 цаг 34 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 14 цаг 4 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 14 цаг 9 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 15 цаг 52 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 16 цаг 6 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 17 цаг 11 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 17 цаг 58 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 18 цаг 16 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 20 цаг 21 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 22 цаг 5 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 22 цаг 32 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ Өчигдөр 10 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл Өчигдөр 09 цаг 44 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ Өчигдөр 09 цаг 32 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно Өчигдөр 09 цаг 26 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа Өчигдөр 09 цаг 20 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top