УИХ 2003 онд Монгол Улсын иргэн бүрт нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэх тухай хуулийг баталсан. 2008, 2013 онуудад газар өмчлөлийн хуулийн хугацааг тус бүр таван жилийн хугацаатайгаар сунгасан. Тодруулбал, энэ хугацаа тавдугаар сарын 1-нд дуусах байсан юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэн бүр газар эзэмших хуулийн хугацааг 10 жилээр сунгах шийдвэр гаргажээ.
Одоогийн байдлаар Нийслэлийн 1,3 сая иргэнээс 14 хувь нь газраа өмчилсөн, улсын хэмжээнд газар өмчлөл 13 хувьтай байна. Нийслэлийн газрын албанаас гэр хорооллын иргэдийн дунд хийсэн судалгаагаар нийт 200 мянган иргэнээс 17 мянга орчим иргэн газраа өмчлөөгүй үлдсэн байна.



