БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, "АртЛар соёл урлаг ТББ" хамтран “Азийн ардын урлагийн их наадам” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2019 оны зургаадугаар сарын 12-17 нд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
"Азийн ардын урлагийн их наадам-2019"-д Ази тивийн 30 гаруй орны 300 гаруй ардын авьяастнуудыг оролцуулахаар төлөвлөж холбогдох урилга, мэдээллийг хүргүүлсэн байна.
Наадмын шилдгүүд "Orpheus" цом, алтан медаль, 2019 оны Азийн ардын урлагийн шилдгийг шалгаруулах тэмцээний аваргыг батламжилсан диплом гардан авна.
Их наадмын мөнгөн шагнал:
1. Нэгдүгээр байр – 4000 евро
2. Хоёрдугаар байр – 2000 евро
3. Гуравдугаар байр – 1000 евро байх аж.