x

Нийслэлийн 19 дүгээр сургуулийн барилгыг шинээр барина

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл болон бусад албаныхан 19 дүгээр сургуулийн сурагчдыг түр шилжүүлэн суралцуулах асуудлаар 42 дугаар сургуулийн захиралтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Улсын төсөвт 2018 онд нийт 34 сургуулийг шинээр барих буюу өргөтгөх ажлыг тусгасан. Энэ ажил 2018-2019 он дамжин хэрэгжих юм.

Ашиглалтын шаардлага хангахгүй сургуулийн барилгыг буулгаж шинээр барих ажил төслийн хүрээнд хийгдэнэ. Тус ажлыг эхлүүлэхийн өмнө суралцагчдыг хэрхэн хоцрогдолгүйгээр үргэлжлүүлэн сургах вэ гэсэн асуудал бидний өмнө тулгардаг. Энэ жил Баянгол дүүргийн хэмжээнд 19 дүгээр сургууль болон гурван цэцэрлэгийг буулгаж шинээр барих ажил өрнөнө.

Өнөөдрийн байдлаар 19 дүгээр сургуулийн барилгыг буулгаж шинээр барихын тулд тус сургуулийн 500 орчим хүүхдийг 42 дугаар сургуульд түр шилжүүлэн суралцуулах асуудлаар холбогдох албаныхантай уулзаж шийдвэрлэлээ. Нийслэлийн хэмжээнд хоёр жилийн өмнө 34 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Өнгөрсөн онд 10 гаруй сургуулийн байрыг шинээр барьж, өргөтгөл хийсний үр дүнд өнөөдрийн байдлаар дээрх тоо 20 болж буурсан” гэв.  

19 дүгээр сургуулийн захирал Р. Өлзийбаяр: “19 дүгээр сургуульд нийт 1300 гаруй хүүхэд суралцдаг. Бага сургуулийн байранд 800 гаруй, дунд ахлах ангийн сурагчдын байранд 500 орчим хүүхэд суралцдаг. Дунд ахлах ангийн хүүхдүүд суралцдаг байр 1956 онд баригдсан. Энэ жил тус барилга ашиглалтын шаардлага хангахгүй байгаа учраас буулгаж шинээр барихаар болсон. Ингээд манай сургуулийн 15 бүлэг 42 дугаар сургуульд түр шилжин суралцахаар болоод байна. Тус асуудлыг шийдвэрлэж өгсөн холбогдох албаныханд баярласнаа илэрхийлэе” гэлээ.

42 дугаар сургуулийн захирал Ц.Даваадоо “Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгдэж, 19 дүгээр сургууль хичээлийн шинэ барилгатай болох гэж байгаад баяртай байна. Бид бие биедээ туслах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд мөн 19 дүгээр сургуульд суралцдаг гэсэн судалгаа бий. Тиймээс манай сургуулийнхан сургалтын нэг байрыг чөлөөлж 19 дүгээр сургуулийн хүүхдүүдийг сургалтад хамруулах бодолтой байна” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 12 цаг 36 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 12 цаг 37 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 12 цаг 39 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 12 цаг 40 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 12 цаг 41 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 12 цаг 42 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 12 цаг 43 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 12 цаг 45 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цаг 47 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 14 цаг 47 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 14 цаг 48 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 14 цаг 53 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 14 цаг 54 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 14 цаг 55 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 14 цаг 57 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 15 цаг 30 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 15 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 15 цаг 34 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 17 цаг 4 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 17 цаг 4 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top