x

Дипломтой ажилгүйчүүдийг цөөлөх Ц.Цогзолмаа сайдын “хатуу” шийдвэрт талархъя

​​​​​​Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сүүлийн 10 гаруй жил завсарласан гаднын түнш байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан.

Тэрбээр энэ үеэрээ Монголын дээд боловсролын салбар ичмээр төвшинд байгааг онцолсон. Тодруулбал, тэрбээр “Монголын дээд боловсролын байдлыг гаднын улс орнуудад хэлэхээс санаа зовмоор төвшинд байгаа. Тиймээс бид чанар, магадлал итгэмжлэлийн тал дээр бодлогын шинэчлэл хийх зайлшгүй хийх шаардлагатай байгаа. Дээд боловсролын чанарыг өөр төвшинд гаргахгүй, цаашид энэ хэмжээний ажиллаад байх юм бол үнэхээрийн харамсалтай байгааг нуухгүйгээр та бүхэндээ ил тод хэлж байна” хэмээн онцолсон юм. Тэгвэл тэр хэлсэндээ хүрч, дээд боловсролын чанарыг сайжруулах анхны ажлаа хийж эхэллээ.

Тодотговол, 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоов. Түүний энэ шийдвэрийг хоёр гараа өргөн дэмжье. Ямартай ч тэр чанаргүй түм буман сургуулийн чадваргүй мянга мянган төгсөгчдийн тоог багаар ч гэсэн цөөлөх чухал шийдвэр гаргалаа.

Ерөнхийдөө энэ бол нийгмийн захиалга байсан гэдгийг энд тодотгох нь зүйтэй болов уу. Босго оноог 480 болгож нэмснээр өмнө нь их, дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн 18 хувь нь хасагдаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн БСШУСЯ-наас тооцоолсон байна. Залуучуудын ажилгүйдлийн төвшин улсын дунджаас хоёр дахин өндөр байгаа энэ үед үнэхээр л түүний шийдвэр нүдээ оллоо гэхээс яах вэ.

Босго оноо 480 болохоос өмнө их, дээд сургуульд оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго оноо 400 байсан. Нэг ёсондоо тухайн хичээлийн даалгаврын 50 хувийг нь гүйцэтгэж, дүнгээр бол “F” авч чадвал, аль ч их дээд сургуульд элсэх “тасалбар”-аа захиалдаг байлаа. Энэ бол үнэхээр харамсалтай тоо. Их дээд сургуулийн төгсөгчдийг улам чанаржуулъя гэвэл 480 байтугай, түүнээс дээш оноогоор босго оноог тогтоох нь зүйтэй санагдана.

Дээд боловсролын салбарт өөрчлөлт хийсэн түүний бас нэг чухал шийдвэр

Тэрбээр нэг талдаа чанартай боловсролын төлөө хатуурхсан ч эргээд сургалтын зээлийн нөхцөлийг хөнгөлж чадлаа. Ц.Цогзолмаа гишүүн сайдаар ирснээр дээд боловсролын салбарт гарсан нэг чухал шийдвэр бол “Оюутны хөгжлийн зээл” хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардахгүй болов.

Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийн нөхцлийг ийнхүү сайжруулсан юм. Зээлийн нөхцөлийг хөнгөвчилснөөр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж, “Сургалтын төлбөр” хэмээх эцэг эхийн хамгийн хүнд ачааг хөнгөлж, нурууг нь амраав. Өмнө нь сургалтын төлбөрийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байхад хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй, төлбөр, орлогын харьцаа хэтэрсэн зэргээр банкны шаардлага хангаагүй зэрэг шалтгаанаар 40 гаруй мянган оюутан, суралцагч зээл авч чадаагүй. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр өгөх эх үүсвэр байсан ч банкууд таван тэрбумыг л олгосон нь тун харамсалтай.

Гэхдээ одоо “Оюутны хөгжлийн зээл”-ийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгнө. Ингэхдээ банктай адил өндөр шалгуур тавихгүй. Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг олгох юм. Шинэчилсэн журмаар оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх боломжтой бөгөөд  тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан бол зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд хүнд дарамт болохгүй нь мэдээж биз ээ.

Арилжааны банкуудын хатуу эрх ашгийн өөдөөс үнэндээ түүн шиг зогсох сайд байгаагүй гэдгийг энд тодотгоё.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 12 цаг 34 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 12 цаг 35 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 12 цаг 37 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 12 цаг 38 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 12 цаг 39 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 12 цаг 40 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 12 цаг 41 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 12 цаг 43 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цаг 45 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 14 цаг 45 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 14 цаг 46 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 14 цаг 51 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 14 цаг 52 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 14 цаг 53 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 14 цаг 55 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 15 цаг 28 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 15 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 15 цаг 32 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 17 цаг 2 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 17 цаг 2 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top