x

Цистит буюу давсагны ханиад юунаас үүсдэг вэ?

Бүсгүйчүүдийг багагүй зовоодог цистит хэмээх энэ өвчнийг Германд “Давсагны ханиад” гэж нэрлэдэг байна. Давсагны салстын үрэвсэлт энэ өвчний шалтгаан олон янз боловч гол төлөв халдвараар үүсдэг.

Ямар ч насны хүмүүс энэ өвчнөөр өвдөж болох боловч насанд хүрсэн эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолдоно.

Хүмүүс доороосоо даарснаас болж л цистит тусдаг гэж ойлгодог ч энэ өвчин тусахад бэлгийн ариун цэвэр муу сахих, хар өнгийн дотуур хувцас байнга өмсөх, зориулалтын бус саван, ариун цэврийн хэрэглэл хэрэглэх зэрэг өөр бусад шалтгаан бас нөлөөлдөг байна.

Энэ өвчний шинж тэмдэг бие засахад бэлгэ эрхтэн хөндүүрлэн хорсож, ойр ойрхон шээс хүрэх мөртлөө маш бага булингартай шээс гарах, өвчин даамжирч хүндэрсэн үед шингэн цусархаг идээтэй гарч, толгой эргэн үе үе халуурч илэрдэг.

Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрсэн даруйхан эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Циститийг эмчлэх уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны олон төрлийн аргууд байдгаас энэ өвчнөөс салах хамгийн үр дүнтэй аргуудаас сонирхуулъя.

* Энэ өвчний үед аль болох гэртээ хэвтрийн дэглэм сахивал зүгээр.

* Өтгөн идээ хийж буцалгасан хар цайн дээр суух.

Маш өтгөн, давстай хар цайг буцалган хөтөвчинд хийж дээр нь суугаарай. Мэдээж цайгаа биеэ тvлэгдчихээргvй болсон хойно нь сууна. Цайны халуун уур таны өвдөлтийг намдаана. 10-15 минут буюу цай халуун уураар утахгvй болох хvртэл ууран дээрээ суух хэрэгтэй. Энэ эмчилгээг хэд хэдэн өдөр давтан хийгээрэй.

* Хар даавуугаар жин тавь. Энэ аргыг хэрэглэхэд танд чөмөгний яс, хар даавуу хоёр хэрэгтэй. Чөмөгний ясыг халуун цайнд хийж буцалгаад хар өнгийн даавуунд сайтар ороогоод бэлгэ эрхтэндээ жин тавина. Энэ аргыг ч мөн адил өвчнөө намжтал хэд хэдэн удаа давтах нь зvйтэй.

* Давсаган дээрээ хальстай нь чанаж нухсан төмсийг даавуунд ороон жин тавьдаг аргыг ч бас хэрэглэж болох юм.

Та дээрх аргуудаас аль нэгийг нь сонгон хэрэглэхэд л хангалттай. Тэгэхдээ дээрх аргуудыг хэрэглэхдээ биеэ тvлэхээс болгоомжлоорой! 

Хэрвээ гэрийн нөхцөлд эдгээр аргыг туршаад таны цистит намдахгvй, улам хvндрээд байвал даруйхан эмчид хандах хэрэгтэй. Циститийн үед шингэн зvйл ихээр уух шаардлагатай байдаг. Гэхдээ дандаа бүлээсгэж ууж байх хэрэгтэй. Энэ өвчний үед спиртийн төрлийн ундаа, халуун ногоо, хүйтэн зүйлийг хэрэглэж болохгүй.

Мөн энэ өвчнийг үлдэн хөөхөд тустай хамгийн натурал арга бол 100 хувийн цэвэр сranberry juice, оrange juice болон C vitamin ихтэй бүх төрлийн жимсний шүүс, цэвэр ус уух хэрэгтэй.

Энэ өвчин даамжирвал жирэмслэлт, төрөлтөд хүндрэл учирч, бэлгэ эрхтэний үрэвсэлт эмгэгүүдээр өвдөж, өтгөн хатах, шээс дамжуулах замд сөрөг урсгал үүсэх зэрэг сөрөг үр дагавруудтай.

Эрэгтэй хүмүүст цистит өвчин харьцангуй цөөн тохиолддог ба уг өвчин үүсэхэд түрүү булчирхайн үрэвсэл, түрүү булчирхайн хавдар, бэлгэ эрхтэний бусад өвчнүүд дагалддаг болохыг анхаараарай. 

Урьдчилан сэргийлэх аргууд

Шээсийг давсагт удаан хугацаагаар хуримтлуулахгүй байх, шээс хүрэх бүрт давсгийг суллаж байх, хөвөн даавуун материалаар хийгдсэн сул загвартай дотуур хувцас өмсөх, шингэн зүйл их хэмжээгээр уух, бэлгийн харьцааны дараа давсгийг суллаж байх, бие зассаны дараа бэлэг эрхтний урдаас нь хойш арчиж байх, халдварын голомт, шээс дамжуулах замын саадыг эрт илрүүлж эмчлэх, цистит ойрхон дахилт өгдөг бол урьдчилан сэргийлэх эмчилгээ хийнэ.

Биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах зорилгоор витамин эмчилгээг хүйтэн сэрүүний улиралд хэрэглэх нь сайн урьдчилан сэргийлэлт болох ба дээрх бэлдмэлийг нэг сараас доошгүй хугацаагаар хэрэглэнэ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 12 цаг 56 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 14 цаг 22 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 14 цаг 24 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 15 цаг 11 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 16 цаг 2 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 16 цаг 53 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ 19 цаг 34 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй 20 цаг 9 мин Намууд ба хамууд 21 цаг 18 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна 21 цаг 30 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө 21 цаг 35 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 21 цаг 53 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө 22 цаг 25 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно 23 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 47 мин НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 4,047 азтан тодорлоо Уржигдар 16 цаг 13 мин 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ Уржигдар 15 цаг 02 мин Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид тариа тарихгүй гэж эсэргүүцэж байгаа Уржигдар 10 цаг 27 мин Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Уржигдар 10 цаг 19 мин Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно Уржигдар 09 цаг 41 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Эдийн засгийн энгийнээр 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top