НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.
4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг зуны хуваарьт шилжүүлж, замын хязгаарлалтыг тэлэхээр болсон.
Энэ дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжээд байна.
Замын цагдаагийн гүүрийг барих бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах шийдвэрийг иргэд дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө.
Харин түр замуудаараа зохицуулалт хийж хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа аж. Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж ажиллах юм. Иймээс дугаарын хязгаарлалт хуучнаараа үйлчилнэ.
Эх сурвалж: Замын Цагдаагын Алба



