Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын хажууд, “Алтай констракшн"-ийн барьж буй Саруул хорооллын барилгад ноцтой осол гарлаа. Тус хорооллын хамгийн зүүн талын барилгын ажил явагдаж байсан бөгөөд кран унахдаа "Баянмонгол" хорооллын баруун захын байрыг шүргэж, зарим айлын цонх хагарчээ.
Өчигдөр 17:00 цагийн орчимд барилгын кран унаж орон сууцны гадна талын зогсоол дээр байсан гурван машин дээр унасан байна.
Аз болоход зогсоолд байсан машинуудад хүн байгаагүй байна. Харин краны жолоочийг түргэн тусламжийн тэрэг ирж авсан гэдгийг ослын ойролцоо байсан эх сурвалж хэлжээ. Осол юунаас болж гарсан болон жолоочийн биеийн байдал ямар байгаа талаар албаныхнаас лавлахад “Одоогоор хэргийн газар үзлэг хийж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.



