09.00 цагаас Corporate Convention Centre'-ийн Улаанбаатар танхимд МХЕГ, ХААИС, НҮБ-ийн хамтарсан төслөөс 'Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал' үндэсний форум зохион байгуулна. Тус форумд хилийн болон гүний дотоодын хяналтын ургамал хорио цээрийн улсын байцаагчид болон тариаланчид оролцоно.
“Амар” зочид буудалд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнтэй.
11.00 цагаас АТГ-ын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл “Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо” сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хурал Авлигатай тэмцэх газрын №105 тоотод болно.
Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт “100 айл”-ыг нүүлгэх ажлын хүрээнд тус газарт Барилгын материалын бизнес эрхлэгч иргэдтэй НИТХ-ын төлөөлөгч, Ч.Гантулга тэргүүтэй нүүлгэх ажлын хэсгийнхэн уулзалт хийнэ.
11:30 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан”-гаас дөрөвдүгээр сарын 18-нд Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Төрийн ордон
10.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
14.00 цагаас Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
14:30 цагаас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.
15.00 цагаас Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан ажлын хэсгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Г” танхимд болно.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчныг бүрдүүлэх талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагуудад чиглэл өгөх тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхим болно.
Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд болно.



