x

“Морин хуур-2018” наадмын Гала тоглолт маргааш болно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур” наадмын шилдгүүдийн Гала тоглолт маргааш буюу гуравдугаар сарын 02-нд Соёлын Төв Өргөөнд болно. Хөгжмийн зохиолч, дуучдын чансаагаа сорьдог “Морин хуур” наадмын 2018 оны шилдгүүдийг Гала тоглолт дээр тодруулах юм. 

32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулна. Гурван шаттай явагдах уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэн бүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг билээ. 

Наадмын эхний шатны шалгаруулалт өндөрлөж, дараагийн буюу хоёр дахь шатны шалгаруулалт энэ сарын 14,15-ны өдрүүдэд МҮОНТ-ын “600 студи”-д болсон юм. 

“Морин хуур” наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж байгаа бөгөөд анхны эзнээр УГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа тодорч байжээ.

Наадмын түүхэнд хамгийн олон “Морин хуур”-ын эзнээр тодорсон хүмүүс болох Төрийн хошой шагналт Н.Жанцанноров 1990 онд “Хүн тэнгэр”, 2001 онд “Амраг минь дээ”, 2013 онд “Бурхан халдун” дуугаар, Төрийн шагналт Б.Шарав 1990 онд “Монгол туургатны гал голомт”, 1995 онд “Хайрхан уулын бараа”, 2012 онд “Монгол газар шороо мину” дуугаар, УГЗ Б.Бямбабаяр 1992 онд "Орхон түшээ мөрөн”, 1996 онд "Эзэн заяа", 2000 онд "Эрхлэхийн заяатай хорвоо" бүтээлүүдээрээ тус бүр гурван удаа хүртэж байжээ. 

Харин энэ жилийн наадамд ид авьяас билгээ гэрэлтүүлж яваа залуу уран бүтээлчид болох Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Г.Түвшинтөр нарын шинэ соргог бүтээлүүд хойморлох нь ээ.

Жил жилийн “Морин хуур” наадмаас үзэгч, сонсогч түмний зүрхэнд үүрд үлдэх бүтээл, дуучид, дууны яруу найраг төрсөөр байсныг дурдах ёстой билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 44 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 1 цаг 11 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 3 цаг 53 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 4 цаг 4 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 4 цаг 20 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 4 цаг 32 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 4 цаг 38 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 4 цаг 44 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 4 цаг 48 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 20 цаг 46 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 21 цаг 43 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал Өчигдөр 09 цаг 42 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэл... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил...
Top