x

500 ажлын байр зарлагдлаа

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нээлттэй ажлын байрууд зарлалаа.

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтныг олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох юм. 

Нээлтийн үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Үүнийг дагаад аялал жуулчлалын салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Энэхүү хөдөлмөрийн яармаг нь оюутан залуучуудыг зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, өөрийгөө нээн  хөгжүүлэх боломжийг олгодог юм хэмээлээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудад зориулсан аяллын хөтчийн анхан шатны мэдлэг олгох үнэ төлбөргүй сургалт тавдугаар сарын эхний долоо хоногт болно” гэж онцоллоо.

Хөдөлмөрийн яармаг нь арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын 2 давхарт болж байна. Тус арга хэмжээний үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан, ажилд шалгаруулж авна.

Мөн “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудыг бүртгэж байна. Оюутан цагдаа нар нь жуулчны идэвхтэй улирлын хугацаанд буюу 6-8 дугаар саруудад гадаадын иргэд, жуулчдад нийслэл хот, Монголын түүх соёлоо сурталчлахын зэрэгцээ тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, хотын үзвэр, үйлчилгээ, гудамж, талбайд  аялах, зорчих үед нь мэдээллээр хангаж,  гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажилладаг билээ.

Тус арга хэмжээг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар болон нийслэлийн Цагдаагийн газар Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 12 цаг 39 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 12 цаг 41 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 12 цаг 42 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 12 цаг 44 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 12 цаг 45 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 12 цаг 46 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 12 цаг 47 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 12 цаг 49 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цаг 50 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 14 цаг 50 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 14 цаг 51 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 14 цаг 57 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 14 цаг 58 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 14 цаг 59 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 15 цаг 1 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 15 цаг 34 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 15 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 15 цаг 38 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 17 цаг 8 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 17 цаг 8 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top