x

Фэйсбүүк хуудаснаасаа устгах ёстой таны 12 мэдээлэл

Сүүлийн үед  Фэйсбүүкийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл эзнийх нь зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглагдаж байсан гэх дуулиан тараад байсан. Үүнээс болоод зарим хүмүүс фэйсбүүкээ устгах хөдөлгөөн өрнүүлсэн юм.

Гэхдээ 2 тэрбум орчим хүн хэрэглэдэг хамгийн том сошиал сүлжээг бүрмөсөн орхих амаргүй.

Та фэйсбүүкээ бүрмөсөн хаяхсан ч бусдад буруу зорилгоор ашиглагдаж болох чухал мэдээллүүдээ устгах нь зөв юм.

Судлаачдын гаргасан жагсаалтыг үзнэ үү.

ТӨРСӨН ОН САР ӨДӨР:

Төрсөн өдрийг тань мэдсэнээр таны банкны данс, иргэний бүртгэл зэрэг чухал мэдээлэлд хүрэх гарц нээгдэнэ. Тиймээс төрсөн өдрөө үнэнээр оруулах хэрэггүй.

УТАСНЫ ДУГААР:

Төрсөн өдөртэй адилхан таныг төлөөлж чадах нэг чухал мэдээлэл бол утасны дугаар.

ОЛОН НАЙЗ:

Оксфордын сэтгэлзүйч Робин Данбар дундаж хүн нэг дор дээд тал нь 150 орчим хүнтэй танил байх чадвартай гэж дүгнэсэн байдаг. Туршилтаар Фэйсбүүкийн 3,375 найзын 4.1 хувь нь сэтгэл санаа хямарсан үед хамгаалж, өмөөрч, 13.6 хувь нь сэтгэл засах үг хэлж байсныг тэр тогтоожээ. Тиймээс утга учиргүй олон найзтай байх хэрэггүй.

ХҮҮХДИЙН ЗУРАГ:

Хүүхдийн гэрэл зургийг өөрийнх нь хүслээр биш нийтэд үзүүлэх бүдүүлэг хэрэг. Одоохондоо тэд үүнийг ойлгохгүй ч том болсон хойноо үүнд харамсаж, таныг яллаж болно.

ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ:

Хүүхдээ аль сургуульд явдагийг бусдад мэдээлэх нь аюултай. Хүүхдийн хүчирхийллийн хохирогч болоход энэ мэдээлэл тус болно.

БАЙРЛАЛ ТОДОРХОЙЛОГЧ:

Байрлал тодорхойлох буюу Location Service гар утаснуудад бий. Энэ үйлчилгээг хориглохгүй бол таны хэзээ хаана байсан алхам бүр хаа нэгтээ бичигдэж байгаа.

ДАРГА, ЗАХИРАЛ:

Фэйсбүүк сүлжээнд өөрийн шууд удирдлагатай найз байх дэмий. Таны юу хийж, юу ярьж байгааг дарга менежэр тань мэдэж байх нь нэг л өдөр гай болно.

ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛАА “ТАГ-ЛАХ”:

Гэртээ байхдаа фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн зүйл тань таны гэрийн хаягийг шууд зааж өгнө гэдгийг ихэнх хүн мартдаг.

ГЭРЭЭСЭЭ ХОЛ ЯВЖ БАЙГААГ ЗАРЛАХ:

Амралтанд явж байгаагаа сошиалд зарласан хүмүүсийн гэрт гарсан хулгайн хэргийн хохирлыг зарим даатгалын компаниуд барагдуулахгүй болж байгааг This is Money сайт мэдээлжээ.

ХЭНТЭЙ БОЛЗОЖ БАЙГААГАА ЗАРЛАХ:

Хэн нэгэнтэй танилцаж, дотносож эхэлж байгаагаа фэйсбүүк дээр зарлаад хэрэггүй. Тэгвэл “in a relationship” төлөв тань “single” төлөвт илүү хурдан шилжих магадлал өндөр болно.

ТӨЛБӨРИЙН КАРТНЫ МЭДЭЭЛЭЛ:

Хэзээ ч битгий Фэйсбүүкт оруул.

ОНГОЦНЫ ТАСАЛБАРЫН ЗУРАГ:

Хаа нэгтээ нисэх гэж байгаа бол онгоцонд суух тасалбар буюу “Boarding Pass”-ийн зургаа фэйсбүүкт битгий оруул. Уг тасалбар дээрх баар код давтагдашгүй байдаг ба нислэгийн компанид өгсөн бүх мэдээллийг тань үүгээр дамжуулан олж болно.

Эх сурвалж: Independent

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 12 цаг 36 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 12 цаг 37 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 12 цаг 39 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 12 цаг 40 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 12 цаг 41 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 12 цаг 42 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 12 цаг 43 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 12 цаг 45 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цаг 46 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 14 цаг 46 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 14 цаг 47 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 14 цаг 53 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 14 цаг 54 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 14 цаг 55 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 14 цаг 57 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 15 цаг 30 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 15 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 15 цаг 34 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 17 цаг 4 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 17 цаг 4 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top