x

Хийлч Ч.Дэлгэрцэцэг: Би “зэвүүн” хатан болсон

Улиастайн 2000 цэргийн бослогын тухай өгүүлэх “2000” түүхэн уран сайхны кино эх орончдын өдрөөр буюу ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Тус кинонд хийлч, СТА Ч.Дэлгэрцэцэг хатны дүр бүтээсэн нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Түүнтэй уулзаж түүхэн кинонд тоглосон сэтгэгдлийг хуваалцлаа.

-Дээгий түүхэн кинонд тогложээ гэхээр үзэгчдэд нэг л бууж өгөхгүй байх шиг. Түүхэн кинонд тоглох хувь хэрхэн тохиов?

-Анх киноны маань найруулагч надад санал тавьсан. Би анх киноны зохиолоо уншаад цочирдсон шүү. Үнэхээр Манж амбаныг өөртөө дурлуулаад “будаа болгож” байгаа гайхмаар зохиол байсан. Уншаад л шууд “Би яаж чадах юм бэ” гээд шууд үгүй л гэсэн. Гэсэн ч “Дээгий чи чадна. Чиний чөлөөтэй байдал чинь яг тохирно” гэж найруулагч их ятгасан л даа.

-Та хөгжимчин хүн. Таны мэргэжлээс кино урлаг хол санагдав уу? Кино уран бүтээлчид ер нь ямархуу хүмүүс байх юм.

-Зураг авалтын талбайд очоод ажиллахаар киноны уран бүтээлчид үнэхээр гоё хүмүүс байна лээ. Би анх удаа киноонд тоглож байгаа “нялх хүүхэд” шүү дээ. Тийм учраас хүн бүр надад зааж, зөвлөж байлаа. Тухайлбал МУГЖ Гүрсэд ах маань маш сайн тусалж дэмжсэн шүү.

-Найруулагчдаа нэлээд загнуулав уу? Эсрэгээрээ эвлэгхэн жүжиглэв үү?

-Уйлах инээхээс гадна тэрнээс цааш дотоод сэтгэлийн илэрхийллийг гаргадаг хэсэг бий. Энэ хэсгийн зураг авалт дөрөв, таван удаа хойшилсон. Зураг авах гээд л бэлдэж бэлдэж эхлэнгүүт найруулагч “Болоогүй байна, буцъя” гэнэ. Ийм байдлаар дөрөв, таван удаа буцахаар үнэхээр шантардаг юм билээ. Зураг авалтын талбайд удчихсан байсныг хэлэх үү, нээрэн л “Тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр би энд юу хийж яваа юм бэ гэж хүртэл бодогдсон. Бүх зурагнуудаа авхуулсан байсан тул буцах газар байгаагүй. Найруулагч маш мундаг ажилласан. Түүнийг үнэхээр үнэлсэн. Юмыг үнэхээр санаандаа хүртэл хийж байж амарна. “Дээгий уйл” гэхээр нь уйлна. Тэгэхээр “Үгүй чи уйлаагүй байна” гэнэ. Жүжиглэнэ гэдэг “аймшигтай” үнэн юм байдаг юм билээ. Хэзээ ч худлаа байж болохгүй, боломжгүй. Зүрх сэтгэл, судсаараа мэдэрч байж л тоглосон доо.

-Цоглог, эрч хүчтэй, халуухан хийлч бүсгүй энэ удаад даруухан үзэсгэлэн гоо Монгол хатны дүрд хувирсан гэв үү?

-Тиймээ, Манж амбаныг өөртөө дурлуулсан Монгол хатны дүр. Манжууд хамгийн аймшигтай том ноёд байсан. Манж хэзээч Монгол зүг рүү явдаггүй. Гэтэл Монгол хатанд дурлаад түүн дээр очиж бие сэтгэлийн таашаал эдэлдэг тухай өгүүлнэ. Монгол хатан ухааныг гаргаж өөртөө дурлуулдаг дүр л дээ.

-Монгол хатны дүрийг сэтгэлдээ хүртэл гаргаж чадсан уу?

-Миний хувьд ар, өврөөс нь хаанаас нь ч харсан монгол хүн юм чинь нэг тийм “зэвүүн” хатан болсон /инээв.сур/. Кинон дээр бараг солиордог хэсэг гардаг. Уйлах цаашаа. Камерийн өмнө жүжиглэх ч цаашаа. Дотоод сэтгэл мэдрэмжийг гаргах хэсэг байсан. Тэрийг гаргах л үнэхээр хэцүү байсан. Үүн дээр найруулагч ид шид гаргаж намайг яг л ховстож байгаа юм шиг үнэн жүжиглүүлж чадсан.

-Манжийн дарлалын үед Монголчуудын амьдрал үнэхээр хүнд байжээ гэх эмзэлэл төрсөн болов уу?

-Хүн түүхээ илүү сайн мэдээд, дотор нь ороод сонирхоод ирэхээр улам илүү эх орноо хайрлах, өнөөдрийн амьдралыг хайрлах сэтгэгдэл төрдөг юм билээ. Манай залуусын өмнө нь хийсэн гайхалтай түүхэн кинонууд бий. Тухайлбал “Байтаг богд”. Үүнийг үзсэний дараа “Алив ээ, Монголчуудаа бид өнөөдөр хичнээн аз жаргалтай амьдраад байгаа юм бэ” гэдэг бодол төрж байсан. “2000” киног үзсэний дараа ч гэсэн өнөөдрийн энэ Монголыг яаж бий болгосон юм бэ, өнөөдрийн амар амгалан, аз жаргал тийм ч амархан ирээгүй юм шүү гэдэг санааг залуучууд олж аваасай гэж хүсч байна.

-Саяхан хошин шогт тоглоод амжсан байна билээ. Одоо харин дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх бодолтой байна уу?

-Гадаадад дуулдаг, бүжиглэдэг, уран нугардаг магадгүй үхдэг, сэхдэг байх ёстой. Тэгж байж тэр хүн тайзны хүн байх ёстой гэдэг. Монголд харьцангуй нэг чиглэлээр ойлгодог. Миний хувьд урлагийн “гал тогоонд” олон жил боллоо. Одоо бол өөртөө таашаалтай, өөрийн хийе гэж хүссэн зүйлийг  л хийж байна. Уран бүтээлийн санал болгонд хүч үзэхэд бэлэн байгаа. Кино урлаг хамгийн гайхамшигтай гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Хэрэв надад цаашид санал ирвэл ямар ч дүр байсан ажиллах сонирхолтой байна.

Г.Тэгшсүрэн

shuud.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 24 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 30 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 35 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 52 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 59 мин Түүх бол сургамж-багш 1 цаг 2 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 1 цаг 7 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 1 цаг 12 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 1 цаг 15 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 2 цаг 38 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 2 цаг 44 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 2 цаг 53 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 2 цаг 55 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 3 цаг 5 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 3 цаг 6 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 3 цаг 10 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 3 цаг 14 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 18 цаг 57 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 19 цаг 0 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 19 цаг 3 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top