x

Хилээр нэвтрүүлэх эд зүйлсийн талаар таны мэдэх ёстой зүйл

Хуульч зөвлөж байна 

-Зорчигч 5 сая төгрөг хүртлэх мөнгө вальютыг биедээ авч явахыг зөвшөөрдөг байх нь-

Гадаадад ажил амралтын зорилгоор зорчих сонирхолтой иргэд хил гаалийн хилээр орж гарахдаа ямар бараа бүтээгдүүнийг, хэдий хэмжээнд биедээ авч явах талаар мэддэггүйгээс авсан бараагаа хураалгах, цаашлаад хориотой бараа авч явж асуудалд орох, хуулийн хариуцлага хүлээх явдал  цөөнгүй тохиолддог байна.  Энэ удаа та бүхэнд Монгол улсын хилээр нэвтрэхэд зорчигч ямар ачааг хувьдаа авч явахыг зөвшөөрдөг тухай мэдээлэл өгөхийг зорьсон бөгөөд мэдээллийг бэлтгэхдээ үнэн зөв, үндэслэл бүхий байдлыг харгалзан Монгол улсын Гаалын тухай хууль, УИХ-ын 1998 оны 5 дугаар тогтоол, Гаалийн ерөнхий газрын 2008 оны 468 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” зэрэг хууль, эрх зүйн актыг эх сурвалж болгосон болно.

Гаалийн тухай хуулиар зорчигч таны хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Хувийн хэрэглээний эд зүйл гэдэгт аяллын хугацаанд зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйл, зорчигчийн хувийн хэрэглээний эм, хууль тогтоомжид заасан тоо хэмжээ үнийн дүнд багтаж байгаа гаалийн болон бусад татваргүйгээр нэвтрүүлэх эд зүйлс хамаардаг байна.

Аяллын хугацаанд зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйлс: Зорчигчийн очих газар хүртэл хүрэлцэхүйц дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний бүтээгдэхүүн,  Хувийн гоёл чимэглэлийн эдлэл /хувийн хэрэглээнээс илүүгүй/; гэрэл зургийн аппарат болон дүрс бичлэг, кино зургийн камер, тэдгээрийн  тодорхой тоо хэмжээний хальс, хуурцаг болон бусад дагалдах хэрэгсэл; зөөврийн слайд болон кино прожектор, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний слайд болон хальс; дуран; зөөврийн хөгжмийн зэмсэг; зөөврийн тоглуулагч, бичлэгийн хальс, СД тоглуулагч, дуу хураагч хальс, бичлэг болон дискний хамт; зөөврийн радио хүлээн авагч; гар утас, эсвэл үүрэн телефон,  зөөврийн телевизор; зөөврийн бичгийн машин; зөөврийн компьютер болон дагалдах хэрэгсэл,  зөөврийн тооны машин; хүүхдийн тэрэг болон тэргэнцэр; тахир дутуу хүмүүсийн тэргэнцэр; спортын хэрэглэл. Эдгээр бараа болон ахуйн бага оврын цахилгаан бараа тус бүр нэгээс илүүгүйг авч явахыг зөвшөөрдөг байна.

Мөн архи 1 литр, дарс 2 литр, пиво 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй /18 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй/. Монгол Улсад буюу гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүр нэгээс дээшгүй. Нотариатын, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө /өв залгамжлалын эд юмс, үнэт эдлэлийг борлуулсан орлогоор худалдан авсан зүйлийг өв залгамжлалын эд хөрөнгөд тооцохгүй/. Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно. Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр, гадаадын иргэд, харъяалалгүй хүний валютыг гадаадаас оруулсан гаалийн мэдүүлэг, банкнаас худалдан авсан баримтыг үндэслэн улсын хилээр гаргана. Гүйлгээнээс хасагдсан мөнгөн тэмдэгтийг цуглуулгын журмаар тус бүрээс зохих нэгжээр нэг ширхэгийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө. Эдгээр барааг зорчигч гаалийн болон бусад албан татваргүйгээр хилээр авч гарахыг зөвшөөрдөг байна.

Хувийн хэрэгцээнд зориулсан эм гэдэгт ямар нэг зөвшөөрөл шаардахгүй, их хэмжээний биш зорчигчийн хувийн хэрэгцээнд зориулсан эм багтах бөгөөд энд долоо хүртэл хоногийн яаралтай тусламжийн эм, чихрийн шижин, хорт хавдар, дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийн хэрэглэдэг эм хамаарна. Харин судсаар сэлбэх шингэн, антибиотек тариа, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм, цусны бэлдмэл сийвэн орлуулах эм,  нийтлэг дархлаажуулалтын эм бэлдмэлийг хувийн хэрэглээний зориулалтаар нэвтрүүлэхийг хориглодог юм байна.

Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг мөн зөвшөөрдөг. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно. Зорчигчийн байнга оршин суугаа газар гэдэг нь тухайн улсын иргэний, тухайн улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэний оршин суугаа улсыг хэлдэг. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг тухайн зорчигчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад байх зөвшөөрөгдсөн хугацаанд хилээр түр хугацаагаар нэвтрүүлж, бүртгэлээр хяналт тавидаг бөгөөд Хэрэв зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл Монгол Улсад оруулснаас хойш тогтоосон хугацаанд буцаан гаргаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвар ногдуулдаг юм байна.

Гаалийн мэдүүлэх бараа: Зорчигч гаалийн болон бусад татвар төлөх бараатай, биеэс тусдаа явуулсан ачаатай, гуравдагч этгээдэд дамжуулах бараатай, 5 000 000₮ ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх гадаад валют, чектэй тохиолдолд гаалийн мэдүүлэг бөглөх ёстой байдаг. Эндээс харвал зорчигч 5 сая төгрөг хүртлэх мөнгө вальютыг биедээ авч явахыг зөвшөөрдөг байх нь.

Зорчигч та хилээр оруулах гаргахыг хориглосон болон хязгаарласан барааг мэдэж байхад илүүдэхгүй. Хориглосон болон хязгаарласан барааг зохих зөвшөөрөлгүй хил нэвтрүүлснээр хуулийн хариуцлага хүлээдэг.

Хориглосон бараа: Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэгэлэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэллийг оруулж гаргах, мансууруулах ургамал, судалгаа шинжилгээний зориулалтаас бусад этилийн спиртыг оруулах, Пиво ундааны хаягдал лаазнаас бусад хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүнийг гаргахыг хориглодог. Эмчилгээний зориулалтаар хилээр оруулж ирэх мансууруулах бодис, ургамлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтоор хил нэвтрүүлдэг байна.

Хязгаарлалтай нэвтрүүлэх бараа: Ураны хүдэр ба түүний абяжмалыг гаргах, онцгой хортой химийн бодис, Зайлшгүй хяналтад байх эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эд эрхтэн, донорын цус, Буу, зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, техник, тэдгээрийн эд анги, тоног хэрэглэл, тэсрэх бодисыг оруулж гаргах, Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг түр гаргах,  Ердийн түүх соёлын зүйл, амьтан, ургамал,эрдэс судлал, анатоми, археологи палеон-тологи, угсаатны зүй болон зоос судлалын чиглэлийн олдвор болон цуглуулга, Үржлийн мал, Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээж  Мал, амьтны үр хөврөл, бичил биетний өсгөвөрийг гаргах тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай байдаг.

 Веритас партнерс хуулийн фирм Г.Байгаль

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • .Mrs VICTORIA JOHNSON (129.56.85.85)
    Та 10,000 еврогоос 10.000.000 еврогийн (бизнес, аж ахуйн нэгжийн зээл, хувийн зээл, моргежийн зээл, автомашины зээл, өр нэгтгэх зээл, венчурын хөрөнгө, эрүүл мэндийн зээл гэх мэт) зээлийг олгох ШАЛГАЛТТАЙ САНХҮҮГИЙН КОМПАНИ хайж байна уу? )) Эсвэл та ямар нэгэн шалтгаанаар банк, санхүүгийн байгууллагаас зээл авахаас татгалзсан уу? Одоо өргөдөл гаргаж, 3 хоногийн дотор боловсруулж, баталж, санхүүгийн бодит зээлийг аваарай. ПАСИФИК САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛ байна. Зээлийн төлбөрийг зээл хүлээн авснаас хойш 1 (нэг) жилээс эхэлж, зээлийн хугацаа 3-35 жил байна. ХӨДӨЛМӨРИЙН ХАРИУЦЛАГА, ХҮРГЭЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ ажлын 2 өдрийн дотор ХУРАЛДАА, Энэ захидлаар бидэнтэй шууд холбоо бариарай: pacificfinancialloanfirm@gmail.com Дараахь мэдээллийг бидэнтэй холбоо бариарай. Бүтэн нэр: ____________________________ Зээл авахад шаардагдах хэмжээ: ________________ зээлийн хугацаа: _________________________ Зээлийн зорилго: ______________________ Төрсөн өдөр: ___________________________ Хүйс: _______________________________ Гэр бүлийн байдал: __________________________ Холбоо барих хаяг: _______________________ Хот / шуудангийн хаяг: __________________________ Улс: _______________________________ Мэргэжил: ____________________________ Гар утас: __________________________ Нэн даруй хариу авах хүсэлтээ pacificfinancialloanfirm@gmail.com хаягаар илгээнэ үү баярлалаа Гүйцэтгэх захирал ноён ВИКТОРИЯ ЖОХНСОН
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 12 цаг 37 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 12 цаг 38 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 12 цаг 40 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 12 цаг 42 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 12 цаг 43 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 12 цаг 43 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 12 цаг 44 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 12 цаг 46 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цаг 48 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 14 цаг 48 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 14 цаг 49 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 14 цаг 54 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 14 цаг 55 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 14 цаг 56 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 14 цаг 58 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 15 цаг 31 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 15 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 15 цаг 35 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 17 цаг 5 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 17 цаг 5 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top